Өнөөдөр: 5 сарын 31.     09:55:12
  Улаанбаатар   16ºC

КОВИД-19 ДАДЛАГА СУРГУУЛИЙН УДИРДАГЧААР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА

“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна✔️

Дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийг хөл хорио тогтоох сургууль болон Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвд хээрийн эмнэлэг дэлгэх дадлагууд тус тус болох юм.

Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.

Сургуулийн удирдагчаар Улсын онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402