Өнөөдөр: 12 сарын 4.     03:57:08
  Улаанбаатар   -14ºC

НЗДТГ: Түрээслээд, өмчлөх орон сууцанд сонгон шалгаруулалтгүйгээр орох боломжгүй

Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК)-аас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй юм байна. Тодруулбал, түрээслээд, өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхийг давуу байдал ашиглан олж авах боломжгүй аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр, НОСК-аас утасны дугаарт баталгаажуулах код илгээдэггүйгээс гадна ашиглалтад ороогүй барилга дээр сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэл явуулдаггүй байна.

Тус байгууллагаас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаарх мэдээллийг www.nosk.ub.gov.mn болон ÐÐžÐ¡Ðš-ын төв оффист биечлэн ирж, эсвэл 70006953 дугааргт холбогдон авах боломжтой ажээ.

НОСК-ын төсөл нь урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд хамруулдаг тул залилагчдаас болгоомжлохыг анхааруулж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030