Өнөөдөр: 12 сарын 4.     05:57:26
  Улаанбаатар   -14ºC

Алтны фьючерс 2025 онд унц нь 3000 долларт хүрэх магадлалтай байна

Алтны үнэ өнгөрсөн Даваа гарагт бүх цаг үеийн дээд түвшинг дахин шинэчилж, унц алтны спот ханш 2727 ам.долларт хүрэв. Өнгөрсөн Ням гаргийн арилжаагаар алтны үнэ 0.7 хувиар өссөний дараа унц нь 2720 ам.доллароор арилжаалагджээ.

Алтны үнэ 2024 он гарснаас хойш 30 хувиар, зөвхөн өнгөрсөн долоо хоногт 2.4 хувиар өссөн бөгөөд энэ онд хамгийн өндөр өсөлттэй түүхий эдүүдийн нэг болов.

Ойрхи Дорнодод зөрчилдөөн хурдцаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү хошуурахад нөлөөлж, алтны үнийг дэмжиж буй юм.

Австралийн “Commonwealth Bank”-ийн шинжээч “Алтны фьючерс ханш 2025 оны IV улиралд унц нь 3000 ам.доллар хүрч магадгүй байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж:  BLOOMBERG
Д.ТУЯА


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030