Өнөөдөр: 12 сарын 4.     05:49:02
  Улаанбаатар   -14ºC

Х.Баттулга гишүүний сурталчлаад буй "Хүүхэд хөгжлийн карт"-ын учир

УИХ-ын гишүүн Ð¥.Баттулга, О.Алтангэрэл, Д.Батбаяр, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Ð¥.Болормаа, Г.Ганбаатар нар Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Ð£Ð˜Ð¥-ын тогтоолын төслийг боловсруулж буй.

Ð¥.Баттулга гишүүн тус тогтоолын төслийг батлах нь чухал болох Ñ‚алаар багагүй ярьж, олонд мэдээлсээр байгаа юм. Хүүхдийн хөгжил, ирээдүй, аюулгүй байдлын төлөө дуугарч, ажиллаж чадаж буй Ð±Ò¯Ñ…нийг дэмжих нь чухал билээ. 

Тогтоолын төслийн Ñ‚анилцуулгад "Хүүхдийн талаарх олон улсын конвенци, тунхаглал, холбогдох баримт бичгүүд болон Монгол Улсын Үндсэн хуулийг иш үндэс болгон, улс орны ирээдүйн хөгжлийг хангах гол нөөц, хүч болох хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, тэдний эрүүл чийрэг хүн болж өсч бойжих, сурч боловсрох, аж Ñ‚Ó©Ñ€Ó©Ñ… таатай нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын нэн чухал асуудал билээ.

Монгол хүүхдийн сэтгэц, оюун санаа, бие бялдар, физиологийн онцлогт тохируулан өв тэгш хөгжлийг хангах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн хөгжил, тэр дундаа өсвөр үеийн буюу шилжилтийн насны хүүхдүүдэд чиглэсэн бие даасан бодлого, хөтөлбөр байхгүй байна.

Засгийн газраас 1997 онд “Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, 2013 онд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, 2017 онд “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байсан ч хэрэгжих хугацаа нь дууссан байна.

Өсвөр үе буюу шилжилтийн нас нь хүүхэд насны онцгой анхаарал хандуулах шаардлагатай, хүүхдийг зөв хүмүүжил, төлөвшилтэй бие хүн болгон хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үе тул энэ насны хүүхдэд чиглэсэн тусгайлсан бодлогын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

1997 онд батлан хэрэгжүүлж байсан “Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрөөс Ó©Ó©Ñ€ өсвөр насны хүүхдийн онцлогыг анхаарч, авч үзсэн нэг ч бичиг баримт байхгүй байсаар байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-Ñ‚ хүүхдийн хөгжлийн талаар дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна.

- хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, олон үндэстний гэр бүлээс гаралтай, хөгжлийн бэрхшээлтэй, шилжин суурьшигчид, эмзэг болон эрсдэлт бүлгийн гэр бүлийн хүүхдүүдийн тэгш эрх, аюулгүй байдлыг хангана;

- хүүхдийн тоо, наснаас хамааруулан хөнгөлөлт эдлүүлэх, хуримтлал бий болгох тогтолцоог бүрдүүлнэ;

- хүүхэд, залуучуудын авьяасыг нээх, шилдэг тамирчдыг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно;

- биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, иргэн, гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн идэвхтэй амьдралын дадал хэвшил төлөвшүүлэх насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ зэрэг.

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж байна. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй байхаар заасан.

Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төвд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ гэжээ.

Уг хуулиар хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална гэж заасан байна.

Үүнд, эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх зэрэг.

Хүүхэд эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, төсөв хөрөнгө гаргах талаар зохицуулалтуудыг тусгасан хэдий ч хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна.

Хүүхдэд зориулсан төсөв хөрөнгийн дийлэнх нь өнөөгийн нийгмийн ядуурал, нийгэмд гарч буй элдэв сөрөг үзэгдлээс үүдэн хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдийг аврах, хамгаалах зэрэг үйл ажиллагаанд чиглэж байгаа бөгөөд хүүхдийг зөв хүмүүжил төлөвшилтэй бие хүн болгох, бие бялдарыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө зарцуулахгүй байна.

Хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд нөлөөлөх 4 гол хүчин зүйл нь гэр бүлийн орчин, дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, хүрээлэн буй орчны нөлөө байдаг байна. Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь илэрч, сургуулийн насанд нь улам гүнзгийрдэг бөгөөд гэр бүлийн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг.

Үүнээс гадна хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэвшил болгосноор хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөхөөс гадна бие бялдрыг зөв тэгш хөгжүүлж сэргэлэн цовоо байлгахад тустай.

Орчин үеийн өсвөр насныхны ахуй амьдралд компьютер тоглоом, ухаалаг гар утасны хэрэглээ нэвтэрснээр өдөр тутам хийх байнгын идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байдалтай байна" гэжээ.

Исланд, Унгар, Швейцарь зэрэг улсын туршлагаас харахад, бүх нийтийн биеийн тамирын хөтөлбөрийг хэрэгжүүлж, спортын байгууламжуудыг барьж байгуулан, хүүхэд бүрт сонгон суралцах боломжийг тэгш хүртээмжтэй олгосноор хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь хорт буруу зуршилд автсан хүүхдийн тоог хэд дахин бууруулж, эрүүл зөв амьдралын дадалтай хүүхдийн тоог нэмэгдүүлж чаджээ.

Унгар улс бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлохдоо “Спортод оруулсан 1 евро эрүүл мэндийн салбарт оруулсан 4 евротой тэнцэнэ” гэжээ.

Исланд улсад “Амралт, чөлөөт цагийн карт”-ыг 6-18 насны бүх хүүхдэд олгож, жилд 50,000 исланд крон олгодог бөгөөд энэхүү картаараа төрөл бүрийн дугуйлан секцэд хамрагдах боломжтой байдаг байна.

Түүнчлэн хүүхдийн гадуур өнгөрүүлэх цагт хязгаарлалт тавьж, 12 болон түүнээс доош насны хүүхэд 20.00 цагаас хойш, 13-16 насны хүүхдүүд 22.00 цагаас хойш гэрээсээ гадуур байж болохгүй гэсэн дүрмийг Хүүхэд хамгааллын хуульдаа тусган хэрэгжүүлдэг ажээ. 

Төсөл санаачлагчид "Дээр дурьдсан улс орнуудын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлж, хүүхдийн талаарх бодлого шийдвэрээ хүүхдийг хөгжүүлэхэд чиглүүлэх нь ойрын ирээдүйд хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулагдаж байгаа төсөв зардлыг бууруулах үндэс болох юм.

Монгол Улс “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг 0-18 насны хүүхдэд сар бүр олгож байгаа хэдий ч энэхүү мөнгөн хөрөнгө нь амьжиргааны наад захын хэрэгцээ, эх үүсвэрт зарцуулагдаж байна. Нийт хүүхдийн дийлэнх олонхи нь бие бялдар, авъяас чадвараа хөгжүүлэх зорилгоор хичээлээс гадуурх дугуйлан, секцэд хамрагдах боломжгүй байдалтай байна.

Иймд "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хүүхдийн бие бялдар, авьяас чадварыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно" гэжээ. 

Тогтоолын төсөлд, хүүхдийн хөгжих эрхийг хангах, хүүхэд бүрийн оюун ухаан, бие бялдар, авьяас чадвар, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих зорилгоор

-Монгол Улсын 6-18 хүртэлх насны хүүхэд бүрт 30,000 /гучин мянган/ төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгохоор,

-мөнгөн дэмжлэгийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасан “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ээс тусад нь зорилтот бүлгийн хүүхэд бүрт “Хүүхэд хөгжлийн карт”-ын данс нээх замаар олгох,

-уг картын дансанд орж буй мөнгөн хөрөнгийг зөвхөн урлаг, спортоор хичээллэх зориулалтаар төрөл бүрийн спорт клубууд болон урлаг, уран сайхны дугуйлан, дамжаанд хичээлээс гадуур хамрагдахад зарцуулах боломжтой байх зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр тухайн хүүхэд зөвхөн өөртөө зарцуулах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болох аж.

Хүн бүр биеийн тамир, чийрэгжилтийг амьдралынхаа хэрэгцээ болговол бие бялдраа өв тэгш хөгжүүлээд зогсохгүй аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж, улмаар хувь хүн болон нийгэм, эдийн засгийн хэмнэлт гаргах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Мөн төсөл санаачлагчид "Цаашид хүүхдийн төлөө анхаарал халамж тавьж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагаа, тэдний зүгээс хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө хуримтлуулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг төрөөс дэмжих чиглэлд анхаарах нь зүйтэй байна" гэж онцолсон байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030