Өнөөдөр: 12 сарын 4.     03:41:33
  Улаанбаатар   -14ºC

Ч.Ганхуяг болон түүний дүүд зодуулсан гэх бүсгүй 55 сая төгрөгийн нэхэмжлэлээ авч чаджээ

Хасын Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нартай ZU бааранд нударга зөрүүлэхдээ ÑˆÒ¯Ð´ÑÑ гэмтээсэн хэмээн сайтад ярилцлага өгч явсан бүсгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, БНСУ-д эмчлүүлэх хүсэлтэйгээ мэдээлж байсан. Ð¢ÑÑ€Ð±ÑÑÑ€ 55 сая төгрөг, мөн шүүх дээр ирээдүйд гарах зардлаа авна гэж нэхэмжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ÑÐ°Ð¹Ñ…ÑŒ эмэгтэй нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өсгөж, мөнгөн дүнгээ ахин дахин нэмэгдүүлсээр нийт 75 сая болгон авсан аж.

Энэхүү мэдээллийн мөрөөр олон нийт Ó©Ó©Ñ€ өөрийн өнцгөөр хариу үйлдэл үзүүлж байгаа юм. "Баячуудыг зүгээр орхиж болохгүй, ахиухан мөнгө салгаад авах хэрэгтэй" гэх хэсэг байхад нөгөө хэсэг нь "Баян хүнээс мөнгө салгах нарийн, башир арга" хэмээн үзэж байна.

Гэмтэл авсан бүсгүй хэдий согтолтын зэрэг өндөр байсан гэдэг ч сохорсон биш завшив гэдгийн үлгэрээр "акултай таараад, алт зулгаагаад" үлдэж чаджээ.

Ч.Ганхуягийн гайтсан энэ жишээнээс залуучууд, олны танилууд сургамж авч, алхам тутмаа анхаарч, зөөлөн зөөлөн гишгэлж яваа сурагтай. "Гай газар дороос, гахай модон дотроос" шүү, Ганхуяг шиг гэнэдэв! Анчид отоод хүлээж байна, цаана чинь....

Н.ДАВААЦЭНД


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030