Өнөөдөр: 12 сарын 4.     05:22:11
  Улаанбаатар   -14ºC

Орон нутгийн сонгуульд МАН 7982, Ардчилсан нам 7872 нэр дэвшигч дэвшүүлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр явагдана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд намууд нэр дэвшүүлсэн байдлыг харвал,

Монгол ардын нам 7982, Ардчилсан нам 7872, ХҮН нам 324, Иргэний хөдөлгөөний нам 297, Иргэний зориг ногоон нам 220, Үндэсний эвсэл 151 хүн нэр дэвшүүлжээ.

May be an image of map and text

Нийт 17277 нэр дэвшигч дэвшигчийн 11673 буюу 67.6 хувь нь эрэгтэй, 5604 буюу 32.3 хувь нь эмэгтэй байна.

Монгол ардын нэр дэвшигчийн 31.4 хувь, Ардчилсан намын нэр дэвшигчийн 32.3 хувь, ХҮН намын нэр дэвшигчийн 39.5 хувь, Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчийн 35.4 хувь, ИЗНН-ын нэр дэвшигчдийн 50.5 хувь, Үндэсний эвслийн 37.1 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өгөгдлийн түншээр "Тунгаахуй өгөгдлийн урлан" ажиллаж байна.

Н.ДАВААЦЭНД


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030