Өнөөдөр: 12 сарын 4.     04:15:49
  Улаанбаатар   -14ºC

Г.Пүрэвдэлгэр: Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор МАН 48, АН 34, ХҮН нам 5 гомдол тус тус гаргасан

Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр (2024.10.02) орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл болон шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.ПҮРЭВДЭЛГЭР:

-2024 оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 1-ний хооронд Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 144 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 116 гомдол, мэдээлэл байна.

Дотор нь ангилбал 53 гомдлыг шийдвэрлэж, 63 гомдолд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж буй. Гэмт хэргийн шинжтэй 28 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс дөрвөн гомдлыг шийдвэрлэсэн бол ажиллагаанд 24 гомдол шалгагдаж байна.

Аравдугаар сарын 1-ний байдлаар ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг орон нутаг, дүүргээр ангилж үзвэл

    Ховд аймгийн цагдаагийн газарт хоёр
    Завхан аймгийн цагдаагийн газарт нэг
    Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт гурав
    Булган аймгийн цагдаагийн газарт хоёр
    Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гурав
    Өмнөговь аймгийн цагдаагийн газарт нэг
    Дундговь, Сэлэнгэ, Дархан тус бүр нэг
    Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст гурав
  Сүхбаатар, Дорнод аймгийн цагдаагийн газарт тус бүр нэг гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллээс 23 нь орон нутагт, тав нь нийслэлд бүртгэгдэн шалгагдаж байна.

Гомдол мэдээллийг ирүүлсэн байдлаар нь ангилж үзвэл

    МАН-аас 11 гомдол
    АН-аас 12
    Иргэдээс таван гомдол мэдээлэл ирсэн байна.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг аравдугаар сарын 1-ний байдлаар ангилж үзвэл

    Зөрчлийн тухай хуулийн 8.8.1 буюу эд хөрөнгө устгах гэмтээх, сурталчилгааны самбар бусад байдлаар сурталчилгааны материалыг устгаж гэмтээх утга агуулга бүхий 23 гомдол мэдээлэл ирсэн.
    Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн талаар 20 гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
    Хуульд зааснаас Ó©Ó©Ñ€ арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан талаар 19 гомдол мэдээлэл иржээ.
    Бусад 54 гомдол мэдээлэл бий.  

Зөрчлийн шинжтэй 116 гомдол мэдээллийн 63 нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгэгдэн шалгагдаж буй. Нийслэлд 53 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн хувьд МАН 48, АН 34, ХҮН тав, Ард түмний олонхын засаглал тав, ИЗНН дөрөв болон 20 иргэн гомдол гаргасан.

Н.ДАВААЦЭНД


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030