Өнөөдөр: 5 сарын 28.     01:16:09
  Улаанбаатар   16ºC

Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн зарим сумын хилийн цэсэд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа. Дэээрх аймгийн төвүүд нь иргэддээ өмчлүүлэх болон бүтээн байгуулалт хийх газаргүй болсон нь тус сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах шалтгаан болжээ. Тиймээс аймгийн төвийнхөө зэргэлдээ сумын газар нутгаас тодорхой хэмжээний газар авахаар төлөвлөсөн юм байна. Энэ тухай аймаг, сумдынх нь ИТХ дэмжсэн шийдвэрээ гаргасны дагуу УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлж байгаа нь энэ. Уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувийн саналаар баталлаа.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402