COVID-ийн шинэ хувилбар XEC дэлхий даяар хурдацтай тархаж байгаа ч сүүлийн үед гарсан омикроны омгийн бусад дэд хувилбаруудтай ижил төстэй шинж тэмдэгтэй байгаа аж. Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж, бусдаасаа давамжайлж болзошгүйг холбогдох албаныхан сануулж байна.
XEC-ийг анх зургадугаар сард Германд илрүүлсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ өвчний хамгийн анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сард Италид бүртгэгдсэн ч дээжийг нь есдүгээр сард л олон улсын GISAID мэдээллийн санд байршуулжээ.
XEC анх 2024 оны наймдугаар сарын эхээр Герман болон Европын бусад хэд хэдэн оронд бүртгэгдсэн ч түүнээс хойш тархсаар, Европ, Хойд Америк, Азийн 27 оронд 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрдэмтэд “Gisaid” олон нийтийн мэдээллийн санг ашиглан XEC-ийн тохиолдлыг тодорхойлж, вирусын генетикийн дарааллыг шинжилгээнд оруулахад SARS-CoV-2-ийн мутаци (SARS-CoV-2 нь COVID үүсгэдэг вирус) илэрчээ.
XEC-ийн тохиолдол есдүгээр сарын 18-ны байдлаар АНУ (118), Герман (92), Их Британи (82), Канад (77), Дани (61)-д хамгийн их бүртгэгдсэн байна. Мэдээжийн хэрэг, эдгээр тоо нь COVID-ийн дээжийг тогтмол дараалалд оруулдаггүй улс орнуудад илүү байж болзошгүй аж. Өнөөдрийн байдлаар Европ болон Хойд Америкт KP.3.1.1 хувилбар зонхилж байгаа бол түүнтэй нягт холбоотой KP.3.3 нь Азид давамгайлж буй юм байна.
Хэдийгээр хурдтай тархаж буй хувилбар ч XEC ямар төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэйг тогтоосон лабораторийн туршилтын мэдээлэл хараахан байхгүй байгаа бөгөөд удахгүй гарах бололтой.
COVID-ийн хувилбаруудын нэгэн адил өндөр халуурах, хоолой өвдөх, ханиалгах, толгой болон бие өвдөх, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч буй юм байна.
АНУ-ын Теннессийн Вандербилт их сургуулийн Анагаах ухааны төвийн доктор Уильям Шаффнер "NewScientist"-д өгсөн ярилцлагадаа "Цар тахлын сүлийн үеийн вакцинууд омикроны дэд хувилбаруудтай тэмцэхэд зориулагдсан тул XEC-ээс тодорхой хэмжээнд хамгаалагдах ёстой" гээд, "Модерна", Пфайзер вакцинуудыг томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхээс өмнө хийлгэхийг зөвлөжээ.
Цар тахлын үед коронавирусын халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлттэй давхацвал хүндэрдэг тул Хүнс, эмийн захиргаа XEC-ийн эсрэг вакцин тарих зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр өгсөн байна.
ДЭМБ-аас мэдээлснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш 2024 оны зургадугаар сар хүртэл дэлхий даяар Ковид-19-ийн халдварын 775 сая тохиолдол бүртгэгдэж, долоон сая хүн амиа алджээ.
Эх сурвалж: ВВС, CONVERSATION
Н.ДАВААЦЭНД
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих