2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болно.
Сонгуулийн ерөнхий хороо, нийслэл, 21 аймаг, есөн дүүргийн Сонгуулийн хороо “Сонгогчийн нээлттэй өдөрлөг-Сонгох эрхийн өдөр-10.11” арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ үеэр зохион байгуулагчид орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдийг мэдээллээр хангаж байгаа юм.
Түүнчлэн саналын хуудасны загвар болон санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар танилцуулж байна.
Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг энэ сарын 21, 22, 28, 29-ний өдөр үргэлжилнэ.
Н.ЦЭНД
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих