Өнөөдөр: 4 сарын 10.     21:03:03
  Улаанбаатар   -14ºC

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын даргын зөвлөмжөөр ариутгал халдаргүйжүүлэлт хийж байна

Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дарга М.Энх-Амар 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 01/95 тоот зөвлөмж гаргаж Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд хүргүүлсэн. Зөвлөмжид COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллахаас гадна хүүхдүүдийн эрүүл мэндийг тогтмол хянах, хувийн ариун цэврийг сайтар сахиулах, онц шаардлагагүй тохиолдолд хүүхдийг гаргахгүй байх, асрамж, халамжийн төвүүдийн байр луу гадны хүн орохыг хязгаарлах мөн орчны болон галын аюулгүй байдлыг хангах талаар тодорхой тусгасан юм.

Тэгвэл газрын даргын гаргасан зөвлөмжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ариутгал халдаргүйжүүлэлтийн “Баян Дэмбэрэл” ХХК хамтран Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ , түр хамгаалах байруудад хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг өнөөдрөөс хийж эхэллээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402