Өнөөдөр: 7 сарын 14.     08:09:50
  Улаанбаатар   16ºC

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Л.АМАРМӨРӨН: САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР ИРГЭДИЙГ ДРОНООР ХЯНАНА ГЭДЭГ ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Цагдаагийн байгууллагаас дроныг  хулгайн гэмт хэрэг  гарч болзошгүй айл өрх, эмзэг газруудад дрон нисгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа ашигладаг.  

Цахим орчинд “Сар шинийн баярын өдрүүдэд дрон нисгэж иргэдийг золголт хийж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас хянана” гэсэн мэдээлэл олон нийтэд нийтлэгдсэн. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл үндэслэлгүй, худал мэдээ” гэж хэлсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг дарга гудамж,  талбайд нус,  шүлс хаясан  тохиолдолд хариуцлага тооцох тухай захирамж гаргасан. Энэ захирамж гарснаас хойш 1821  зөрчил илрүүлжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн  5.1.1 дүгээр зүйлд “Олон нийтийн газар,  гудамж талбайд  бие  зассан,  нус цэр,  шүлс,  хог  хаягдлаа ил задгай хаясан бол 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр  торгоно” хэмээн заасан  байдаг. Иймд цагдаагийн  байгууллага дээрх зүйл,  заалтын дагуу хяналт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402