Өнөөдөр: 7 сарын 14.     09:33:32
  Улаанбаатар   16ºC

Соёлын биет бус өвийн 2019 оны шилдэг өвлөн уламжлагчийн шагналыг туульч А.Балдандорж гардлаа

Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталж, хоёр дахь жилдээ шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан урамшууллаа. Энэ жил 21 аймаг, нийслэлээс нийт 21 өвлөн уламжлагч нэр дэвшсэнээс туульч А.Балдандорж шалгарч, өвлийн адаг сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгийн шагналыг гардлаа. 

Энэ жил 21 аймаг, нийслэлээс нийт 21 өвлөн уламжлагч нэр дэвшсэнээс Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү болох Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан,  2003 онд ОХУ-ын Тува улсад болсон азийн оюутан залуусын наадмаас Гран при шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн Монголын билэг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” Симпозиум их наадам “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал хүртсэн, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч юм.

Дашрамд 2018 оны шилдэг өвлөн уламжлагчаар Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан уртын дууч Доржийн Дулам шалгарч байсан. Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, урамшуулах юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402