Өнөөдөр: 3 сарын 19.     19:50:50
  Улаанбаатар   -14ºC

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс үүдэх өртгийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа

Өнөөдөр Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс үүдэх өртгийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон мэргэжилтэн судлаач нийлсэн 40 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн нээж НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хейкенс нар үг хэлэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудлын далайц, сөрөг үр дагаврыг харгалзан НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв (Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий судалгааны Удирдах зөвлөлийн дарга)хамтран агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн төсвийн зарцуулалт, институцийн дүн шинжилгээ, хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн тооцооны судалгааг хийжээ.

Энэхүү судалгааг Оксфордын бодлогын удирдлага байгууллагатай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд судалгааны баг 2017 оны 3 дугаар сард Монгол улсад ирж холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, мэдээ мэдээлэл цуглуулсан. Судалгааны эхний үр дүн урьдчилсан байдлаар гаргаж, тайланд хүүхдийн дунд тохиолдож буй агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлийг бууруулахад чиглэсэн төсвийн зохицуулалт, санхүүжилтын асуудлаар зөвлөмж гаргасан. 

Урьдчилсан байдлаар зөвхөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал болон улсын төсвөөс нэг хүнд зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг тогтвортой түвшинд байхаар тооцон Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлын үзүүлж буй төсвийн ачаалал хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол 2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг судалгааны ахлагч НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлсэн юм. Мөн тэрээр "Засгийн газраас 2017 онд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг чухалчлан үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн нь талархууштай, хамгийн гол нь санхүүжилтаа илүү баталгаажуулан, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах цөөн тооны арга хэмжээг авах хэрэгтэй"-г зөвлөв.

Түүнчлэн Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнтэй холботой гарах хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгаа ажээ. 

Мөн энэ хугацаанд буюу 2017-2025 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндийн салбарт хүүхдийн хувьд 1,2 сая эмнэлгийн ор.өдөр болон 145 000 амбулаторийн үзлэг хэлбэрээр ачаалал нэмэгдэх тооцоо гарч байна. Энэхүү судалгаанд бидний ирээдүй болсон хүүхдийн асуудлыг нэлээд анхаарч байгаа бөгөөд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээг авахыг судлаачид анхааруулав.

Тайланд дараах шууд хэрэгжүүлэх боломжтой дөрвөн зөвлөмж тус байгаа ажээ. Үүнд:

1. Хатгалгааны эсрэг вакциныг эрсдэлд өртсөн хүүхдүүдэд хийх

2. Агаар шүүгчийг цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд байршуулах

3. Маск тараах

4. Мэдээлэл сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх гэв. Судалгааны нэгдсэн дүн, тайлан нь ирэх оны нэгдүгээр сард гарах юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030