Өнөөдөр: 4 сарын 16.     23:02:38
  Улаанбаатар   -14ºC

Эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцов

 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний 16 цагаас Ховд их сургуулийн урлагийн зааланд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч  Ч.Уранчимэг нар болон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар болон Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцов.
 


2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг яамны дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтынхаа төгсгөлд онцолж байлаа. 
 


Түүнчлэн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан болон одоо ажиллаж буй эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, нэр бүхий хүмүүсийг Эрүүл мэндийн яамны дэд сайд гарын бэлгээ гардуулж амжилт хүслээ. Мөн тарваган тахлын үеэр ур чадвараа гаргаж ажилласан эмч эмнэлгийн ажилчдыг Ховд аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг гардуулан өглөө.
 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ёыбёыбё55 секундын өмнө
ooooooooooooooooooo4 сар 5. 17:08
csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030