Өнөөдөр: 4 сарын 26.     13:46:47
  Улаанбаатар   -14ºC

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн: Энэ удаагийн экспогоор бид уулзаад өнгөрөх бус үр дүнд хүрнэ гэдгийг хэлье

“Монгол Хятадын экспо 2017”  нэгдсэн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай үргэлжилж байна. ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн өнөөдөр/2017.09.27/ Монгол Хятадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалтын чуулга уулзалтад оролцлоо. Уулзалтын өмнө ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Чжонг Хөтэй уулзаж экспоны талаар санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэ удаагийн үзсэгэлэн бол өндөр ач холбогдолтой. Хоёр улсын Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч бүтэн жилийн турш  ажиллалаа. Өнөөдөр үзэсгэлэнгийн арга хэмжээ амжилттай явагдаж байна. Хоёр орны Засгийн газар хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, хэрэгжиж  байгаа маш олон төсөл бий. Засгийн газрын төвшинд гэхэд  7-8 том төсөл бодит ажил болох хэмжээнд явж байна. Хувийн хэвшил хоорондын 20 гаруй төслөөс энэхүү үзэсгэлэнгийн үеэр тодорхой хэдэн төсөлд гарын үсэг зурна. Гарын үсэг зурж, үзэсгэлэн зохион байгуулаад зогсдог бус үр дүнд хүрнэ гэдгийг л хэлье. Махны экспорт, хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбартаа уяж үр дүнг нь хүртэх гэх мэтээр олон зүйл байна.   Хятад улс бол газар тариалангийн салбарын том зах зээл. Харин Монгол Улсын тухайд хөдөө аж ахуйн цэвэр органик бүтээгдэхүүн нийлүүлж чадах цор ганц гэж хэлж болох улс. Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн элсэн цөлд байгаа булгийн ус шиг эрхэм нандин, цэвэр бүтээгдэхүүн юм гэж би байнга хэлдэг. Элдэв шалтаг заах, хүндрэл бэрхшээл ярих нь бидний хамтын ажиллагаа биш. Бодитой үр дүнд л хүрнэ” гэдгийг онцлов.

Мөн “Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын ач холбогдол өндөр байгаа. Бид салбар бүрээр салгаж асуудлаа хэлэлцэж байна. Өвсний асуудлыг хөндлөө. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон цаашид тавих шаардлагын асуудлыг ярилцлаа. Манай тал идэвхтэй оролцох ёстой. Өмнө хэлсэнчлэн, долоон төслийг танилцуулна. Махны экспортыг нэмэгдүүлэх, махны хяналт зэрэг төсөл байна. Газар тариалангийн салбарт шинжлэх ухааны үйлдвэрлэл нэвтрүүлэх том төсөл байгаа. Экспо болж буй энэ цагт Хятад улсын хоёр ч том эксперт ажиллаж байна. Төвийн бүсүүдэд шинжилгээ хийж үзээд сэтгэгдэл өндөр байна. Баруун бүсэд шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Эскпо дууссаны дараа бид уулзаж энэ асуудлыг эцэслэн ярилцана” гэв.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030