Өнөөдөр: 4 сарын 26.     06:22:14
  Улаанбаатар   -14ºC

Дугуй унах нь хорт хавдрын эрсдэлийг хоёр дахин бууруулдагийг тогтоожээ

Их Британийн Глазгогийн эрдэмтдийн баг судалгаагаар, дугуй унах нь зүрхний өвчлөл болон хорт хавдрын эрсдэлийг хоёр дахин бууруулдагийг тогтоосон талаар ВВС уламжлав. Сайн дурын 250 мянган хүнийг хамруулсан тус судалгаа таван жил үргэлжилсэн байна. Судалгаанд оролцогчид бүгд унадаг дугуй ашиглан долоо хоногт дунджаар 48 цаг туулж байсан аж. Нийт 250 мянган оролцогч унадаг дугуй ашиглан ажил хүртэлх замынхаа талыг явган туулжээ.

Унадаг дугуй унах нь өвчтэй хүмүүсийн хувьд нас барах эрсдэлийг бараг хоёр дахин бууруулсан байна. Судалгааны явцад байнга унадаг дугуй унаж явснаар үхлийн эрсдэлийг 41 хувь, хорт хавдрын тохиолдлыг 45 хувь, зүрхний өвчлөлийг 46 хувь тус тус бууруулжээ. Алхах нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг ч хорт хавдрын өвчлөлийн хувьд ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.

Судалгааны хугацаанд 2430 сайн дурын оролцогч нас баржээ. Мөн судалгаанд хамрагдагчдын 3748 нь хорт хавдартай, 1110 нь зүрх судасны өвчтэй гэж оношлогдсон байна. судлаачдын нэг, доктор Жейсон Жилл ВВС агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ судалгаа нь идэвхтэй хөдөлж, ялангуяа дугуй унах нь эрсдэлийг бууруулдагийн нотолгоо юм” хэмээн хэлжээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030