Өнөөдөр: 4 сарын 23.     14:56:41
  Улаанбаатар   -14ºC

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Зааг” номын нээлт болно

Маргааш 14:49 цагт Соёлын төв өргөөнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дөрвөн жилийн турш бичсэн “Зааг” номын нээлт болох юм байна. Зохиогч номдоо өөрийн намтраас гадна 1930-аад оноос өнөөг хүртэлх Монголын түүх, үйл явдал, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж байгааг дүрслэхийн зэрэгцээ хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан тэсрэлтийн тухай өгүүлжээ. Бас зааг хэрхэн бий болж, хүнд суртлын ханыг өндөрсгөж, талцал хуваагдалыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгаа талаар ч бичсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн цахим хуудастаа “Ном бичнэ гэдэг ёстой л амаргүй хөдөлмөр юм байна. Миний бие дөрвөн жилийн турш оролдож байж л саяхан номоо дуусгаж, хэвлүүллээ. Оны өмнө хэвлэхээр төлөвлөсөн ч уншаад үзэхээр нэг л биш. Нэг орой шууд ураад хаячихсан.

Зохиомж, хэлбэр хийц, дүрслэлийг өөрчлөөд дахиад бичсэн юм. Өөртэй таалагдахгүй бол өрөөл сонирхохгүй гэж бодсон хэрэг ээ. Суурийг нь дөрвөн жил овоо "өрнөсөн" учраас дахин өөрчилж бичихэд нэг их түүртсэнгүй. Ингээд чадан ядан бичсэн номоо уншигч та бүхнийхээ өмнө дэлгэн барьж байна” хэмээн бичжээ. 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030