Өнөөдөр: 4 сарын 27.     10:01:48
  Улаанбаатар   -14ºC

Хүссэн ажилдаа орох боломж

 

Доор дурдагдах дөрвөн алхамыг хэрэгжүүлснээр таны ажилд орох магадлал

100  хувь биш юмаа гэхэд 70-80 хувь болж өснө гэдэгт итгэлтэй байна. 

Алхам 1: Яг орохыг хүсч байгаа хэдэн газрыг сонгож ав

Эхний ээлжинд 3-5 газрыг сонгоход болох байх.  Та сонгосон газрууд руугаа зүгээр нэг CV-гээ явуулчихгүй тулж бас судалж ажиллана.

Тухайлбал, тухайн ажилд орох газрынхаа АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ, АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ШААРДЛАГАтай нь сайн танилцаарай. Дээрээс нь доорх зүйлсийг мэдэж байхад илүүдэхгүй.

Та нэг жилийн ажлын туршлагатай юмуу эсвэл ямар ч туршлагагүй дөнгөж их, дээд сургууль төгссөн байлаа гэж бодьё. Тэгтэл та орохоор зэхэж байгаа газрынхаа ажилласан жилийн шаардлагаас ганц хоёр жилийн туршлага доогуур байхад гайгүй. Харин тэрнээс дээш жил болоод ирвэл та өөрийгөө нилээд сайн бэлдэх хэрэгтэй болно шүү дээ.

Хэрэв таны боловсролын түвшин тавьж байгаа шаардлагаас жоохон доогуур байвал бас л гайгүй. Бакалавртай хүн мастерийн зэргийн шаардлага тавьсан ажлын заранд тэнцээд орж байсан түүх зөндөө. Нэгэнт та тэр ажилд өөрийгөө тэнцэнэ гэж зорьж байгаа болохоор ажлын тодорхойлолтод заасан зүйлсийг хийж чаддаг байх хэрэгтэй.

Алхам 2: Ажилд дээр юу хийхээ жагсааж бич

Ажилд орсон газраа өдөрт яг юу юу хийж байх ёстой талаар өөртөө ойлголт өгөхийн тулд орохоор зэхэж байгаа ажлын байрны гүйцэтгэх үүргийг сайн ойлгож, ухамсарлаж өөрийн болгох хэрэгтэй.

Ингэхийн тулд өдөр бүр тэмдэглэл хөтөлж зарим нэг ярвигтай зүйлсийг гартаа оруулах хэрэгтэй. Жишээ нь, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад таны сурах шаардлагатай янз бүрийн хэрэглээний программууд байж болно. Сурах л хэрэгтэй. Цаг давчуу байдаг бол заавал нэвт шувт мэдэх гээд яахав.

Тэхдээ ядаж наад захын зүйлсийг нь мэдэж байх шаардлагатай шүү дээ. Хоёр юмуу 3 дугаар шатны шалгаруулалт дээр заавал мэдэх ёстой зүйлсийг хэр мэдэж байна гэдгийг шалгаж МАГАДГҮЙ тул сурахаас өөр аргагүй. Үлдсэнийг нь тэртээ тэргүй ажилд орохоороо та хаанаас нь эхэлж юу сурах хэрэгтэй байгааг бүгдийг сурна.

Алхам 3: Ярилцлагын өмнө компани болгон дээр “Ярилцлагын өмнөх төлөвлөгөө” хий

Raghav Haran гээд залуу Airbnb-д бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой ажлын байранд ярилцлаганд орохоосоо өмнө тухайн компаний хэрэглэгчдээс бүтээгдэхүүнүүдийнх нь талаар зарим нэг судалгаа явуулж гарсан үр дүнд нь асуудлыг ингэж шийдэж болох юм байна гэдгийг Airbnb-н бүтээгдэхүүн хөгжлийн албаны багийнхан руу явуулжээ.

Сүүлд тэрбээр асуулт хариултын томоохон сайт Quora-д иймэрхүү маягаар дизайны шийдлийг хийж багийнхан руу явуулсны дараа компаниас ажилд орох урилга ирүүлж байсан бөгөөд бүр Shutterstock түүнд зориулж тусад нь шинээр орон тоо гаргаж өгч байжээ.

Түүний найз Francine Lee бас Raghav-тай төстэй зүйлийг Dropbox-н зурган дээр хийж компанийханд танилцуулсан. Мэдээж компаниас ажилд орох санал ирсэн бөгөөд одоо тэндээ ажилласаар л байгаан байна.

Мөн David Roger гэх залуу Evernote-д үйлдвэрлэлийн менежментийн албанд ажилд орох хүсэлтэй байсан бөгөөд игэхийн тулд компаний 23н үйлчлүүлэгч тус бүрээс цөөн минутын ярилцлага авч бүтээгдэхүүнийг нь яаж сайжруулж болох талаар арван хуудас пресентацын загвар бэлдээд захирал руу нь емэйлээр илгээчихжээ. Тэгтэл Evernote-н захирал 30 минутын дотор David рүү “Хүрч ирээд уулзаач, ярилцах юм байна” гэсэн хариу бичжээ.

Дээрхи жишээнүүдээс харахад компаниудад тэдний асуудлыг шийдэж өгч чадах хүнийг л хайж байдаг болохыг та одоо гадарлаж байгаа байх. Бусдаас онцгойрч харагдахын тулд бага зэрэг өөрийгөө дайчлахад юу нь болохгүй байхав. Тэгээд тэдэнд, би энэ газарт орохдоо суудлын тоо бөглөх гэж биш хэрэгтэй хүн гэдгээ баталж харуулах нь чухал.

Алхам 4: Бэлдсэн төсөл төлөвлөгөөгөө илгээх

David шиг бэлдсэн болгоноо захирлууд руу явуулаад байх шаардлагагүй. Орохоор зэхэж байгаа ажлын албаны дарга эсвэл менежер рүү байж болно. Зөв газарт зөв хүнд нь та бүтээлээ явуулбал хүмүүсийн анхаарлыг тэр доор нь татах нь дамжиггүй.

Хэрвээ та жижиг газар руу ажилд орох хүсэлтээ явуулах гэж байгаа бол шууд захирал руу явуулж болно. Тэдгээр хүмүүс ихэвчлэн интернэтэд нэг төрлийн хувийн эсвэл компаний емэйл хаяг юмуу вебсайттай байдаг. Тэрийг нь олж авах хэрэгтэй. Ажил дээр нь очоод юмуу залгаад хэн нэгнээс нь асууж болно.

Эх сурвалж:zuv.mn


Сэтгэгдэл бичих

2017, 4 сарын 3. 19 цаг 55 минутЗочин (150.129.142.***)

Эх сурвалж нь bizkick.net юмаа. zuv.mn биш.

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030