Өнөөдөр: 4 сарын 26.     15:14:33
  Улаанбаатар   -14ºC

Явган алхах нь сэтгэл санаа өөдрөг байхад тусална

Хааяа уйтгарлан гуних, гансарсан мэдрэмж төрдөг үү. Канадын эрдэмтэдийн шинэ судалгаагаар явган алхах нь таны сэтгэл санааг илүү өөдрөг аз жаргалтай болгодгийг илрүүлжээ.

Судалгааг хийхдээ хүмүүсийг 2 бүлэг болгон ашиглажээ. Эхний хэсэг нь удаан бараг алхахгүй, гараа бага зэрэг савчин алхсан. Харин 2 дахь бүлэг гараа хүчтэй савчин хурдан аз жаргалтай байдалтай алхаж байхаар зохицуулсан байна.

Үүний дараа хүмүүсийг ажиглахад хурдан чөлөөтэй алхсан багийнхан илүү бүтээлч эерэг хандлагатай болсон байсан бол эхний бүлэг бага зэрэг сөрөг хандлагатай болсон нь ажиглагджээ. Мөн ой тогтоолтыг шалгасан байна. Яагаад ой тогтоолт чухал вэ? Учир нь сөрөг гутарсан хандлагатай хүмүүс ямар нэгэн зүйлд төвлөрч түүнээсээ салахгүй боогдсон байдалтай болдгоос ой санамж муудсан байдаг байна.

Дээрхээс ажиглахад хичнээн уйтгар гунигтай санагдсан ч толгойгоо өргөн цоглог аз жаргалтай мэт алхаж байх хэрэгтэй. Ингэснээр таны амьдралын хэмнэлийг илүү эерэг болгож бүтээлч байдал нэмэгдэнэ

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030