Өнөөдөр: 4 сарын 25.     10:26:54
  Улаанбаатар   -14ºC

Хүүхдээ ямар үед агаарт гаргах вэ

Хүүхдийн өсөлт хөгжилд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана.

Агаарт унтуулсан ч зүгээр. Харин намар, өвлийн улиралд хүүхдийг 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж -10 -15С-аас илүүгүй хүйтэнд, салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг урьдчилан +20-22оС-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-50 минут хүртэл уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой.
Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй, агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш зугаалах ашигтай.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030