Өнөөдөр: 4 сарын 26.     07:15:34
  Улаанбаатар   -14ºC

Эрүүл мэндэд хамгийн тустай цай юу вэ

Цай цагаан, хар, улаан, шар, ногоон гээд олон янз байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн ач холбогдолтой, бас дутагдалтай юм. Бидэнд уугаад дассан цай байдаг бол, уух нь бүү хэл сонсоо ч үгүй цай байдаг ажээ. Ингэхэд ямар цай хамгийн тустай вэ? Өөр өөр газар тарьсан цай юугаараа ялгаатай байдаг юм бол?

Цагаан цай

 Цагаан цайны модыг зөвхөн Хятад болон Шри-Ланкад тариалдаг. Цайг үйлдвэрлэхдээ мөчир бүрийн оройн хоёр навчийг авч, бага зэрэг хатаагаад нэг минут хүрэхгүй хугацаанд ууран дээр барьдаг. Ашиг тустай чанар гэвэл, цагаан цай амин дэм, бичил элементүүдээ бүрэн хадгалдаг учраас “үхэлгүй мөнхийн рашаан” гэдэг. Цагаан цай уувал хөгшрөх үйл явц удааширч, хавдрыг анагааж, элдэв нянгаас хамгаалдаг байна. Харин сөрөг тал нь гэвэл, цагаан цайны амт маш нарийн, зөөлөн бөгөөд цайг аагшуулж ууж сурсан хүмүүс тэр амтыг бараг мэдэрдэггүй. Цагаан цайг 100 хэмийн халуун усанд 3-5 минут хандлахад хангалттай аж.

 Хар цай

 Ийм цайны навчийг нас бие гүйцсэн цайны бутнаас хураадаг. Навчнаас цай үйлдвэрлэхийн тулд хуйлж эргүүлж тойруулж хатаагаад, бүрэн ферментжүүлнэ өөрөө хэлбэл, ногоон навчнаас хар цай гаргаж авах тусгай арга хэрэглэдэг. Тустай тал нь гэвэл, хар цай хорт хавдрын эсийн өсөлт  хөгжлийг зогсоодог TF-2 бодис агуулдаг, ходоод, гэдэс, хөхний хавдар өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг ажээ. Тэрчлэн зүрх-судасны системийн ажиллагааг хэвийн болгож, суулгах, уушигны үрэвсэл, цистит, арьсны вируст өвчний нянг устгаж, цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг байна. Сөрөг тал нь гэвэл, өдөрт дөрвөөс олон аягыг, бас 18 цагаас хойш ууж болохгүй. Кофеин болон амт оруулагч бодис их агуулсан байдаг учир мэдрэлийн системийг сэргээж, нойргүйдэхэд хүргэж болзошгүй.

 Ногоон цай

 Хар цай гаргаж авахад ашигладаг навчаар хийдэг. Гэхдээ навчийг хураамагцаа хатаадаг. 2-3 хувь ферментжүүлснээр ашигтай бүх чанараа хадгалж үлддэг байна. Ногоон бай нь биеийн эрч хүчийг идэвхжүүлж, бодисын солилцоо, гэдэсний бичил орчны ажиллагааг хэвийн болгож, хөлөргөх үйлчилгээтэй, зүрх-судасны системийн болон ходоод-гэдэсний замын ажиллагааг сайжруулж, шүдний өвчин үүсэхээс сэргийлж, хялгасан судасны бат бөх байдлыг дээшлүүлж, аскорбины хүчил биед шингэхэд тус дөхөм болдог сайн талтай. Харин их хэмжээний кофеин агуулдаг муу талтай ажээ. өглөө болон өдөр уухад тохиромжтой. 60-90 хэмийн халуун усанд 5-7 минут идээшүүлж хэрэглэнэ.

 Шар цай

Энэ төрийн цайнд зөвхөн цайны модны нахиаг түүж, ууран дээр бариад, дараа нь даавуу эсвэл тусгай цаасанд орооно. Ингэж хатааж, ферментжүүлдэг ажээ.  Шар цай нь ногоон цайны нэг адил даралт, зүрхний ажиллагааг хэвийн болгож, оюуны ажиллагааг идэвхжүүлдэг сайн талтай. Сөрөг тал нь гэвэл, хамгийн үнэтэй сортуудын нэг учир өндөр үнэтэй. 60-80 хэмийн халуун усанд 3 минут идээшүүлээд ууна.

 Улаан цай /Оолонг/

Нас бие гүйсэн цайны модны навчийг бүрэн гүйцэт ургах үед хурааж, навчийг хүрэн улаан өнгөтэй болтол нь хоёронтаа хатаана. Улаан цай нь арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулж, дархлааг бэхжүүлж, артерийн даралт болон цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Цайны тусгай сорт учир их өндөр үнэтэй. Хүчтэй, хурц үнэр, гашуун амт, хандлахад улаан хүрэн өнгөтэй болдгоор нь таньж болно.

 

Энэтхэг цай

Цайны хамгийн том үйлдвэрлэгч болох Энэтхэгт хар цайг их үйлдвэрлэдэг. Тус улсын цайны бүс нутгуудад Ассам болон Даржилинг цай хамгийн алдартай ажээ. Өтгөн хар цайны хэмжүүр болсон Ассам нь хандлахад өнгөн хүрэн улаан өнгөтэй болдог ба зөөлөн үнэртэй. Цайны оргилуун дарс гэдэг Даржилинг нь цайны хамгийн үнэтэй сорт аж.

 

Цейлон цай

Тод улаавтар өнгөтэй болдог, хүчтэй, гэхдээ аятай үнэртэй цай юм. Маш түргэн идээшдэг бөгөөд грог /согтууруулах ундаа/ бэлтгэхэд их тохиромжтой ажээ.

 Кенийн цай

Кенийн цайг Африкийн уур амьсгалыг санагдуулам хуурай, халуун амттай гэдэг. Кенийн цай үнэр, амтаараа бус, хатуу буюу кофеин их агуулсан байдаг.

 Хятад цай

Хятадад 5000 гаруй жилийн турш цай үйлдвэрлэж байгаа учраас хятадуудын цай үйлдвэрлэх боловсронгуй соёлтой болжээ. Тус улсад цайны 350 төрлийн бут ургадаг бөгөөд 1000 гаруй сортын цай үйлдвэрлэж байна. Хамгийн алдартай Юнань сортоос утаа бага зэрэг хар чавганы амттай хослон амтагддаг аж.

 Япон цай

 Япон улс зөвхөн ногоон цай үйлдвэрлэдэг бөгөөд тэр дундаа сенча цай хамгийн алдартай нь юм. Статистикийн мэдээнээс үзвэл, энэ сортыг наран улсын оршин суугчдын 80 хувь нь уух дуртай. Энэ цай шинэхэн ногоо болон самрын ер бусын “торгомсог” нялуун амттайгаараа онцлог. Сенчед кофеин бага хэмжээтэй агуулагддаг учир орой үдэш ч уух боломжтой аж.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030