Өнөөдөр: 4 сарын 25.     14:02:01
  Улаанбаатар   -14ºC

Шинэ жилийн бялууг сонгохдоо юуг анхаарах вэ

Бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарахыг МХЕГ-аас зөвлөж байна. Үүнд:
 

  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал
  • Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх
  • Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
  • Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/
  • Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/
  • Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах
  • Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах
  • Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Хэрэглэгч та:

Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.

Шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030