Өнөөдөр: 4 сарын 19.     12:27:37
  Улаанбаатар   -14ºC

Нүүрний будгаа хэрхэн зөв сонгох вэ

Urban decay брендийн Naked цуврал тен нь охид бүсгүйчүүдийн нүүр будалтын нэгээхэн хэсэг болоод байгаа билээ. Тэгвэл эдгээр цувралын хоорондын ялгаа болон өөрийн арьсанд хэрхэн тохируулж сонгох талаар бяцхан мэдээлэл хүргье.

 

Naked

  • Бор өнгөний ихэнх хувирлыг агуулсан.
  • 5 шинэ өнгө
  • 2 матт, 10 гялгар өнгөтэй

Naked 2

  • Цайвар болон бараан өнгөний өргөн сонголттой.
  • Зөвхөн энэ хувилбарт байх 5 өнгө
  • 3 матт, 9 гялгар өнгөтэй

Naked 3

  • Завсрын болон цайвар өнгөнүүд
  • 12 шинэ өнгө
  • 3 матт, 6 гялгар, 2 гялалзсан өнгөтэй.

Доорхи зурган дээр эдгээр 3 төрлийн тенэнд байдаг төстэй өнгөнүүдийг үзүүлэв.

Naked, Naked 2, Naked 3 теннүүдийн өнгөний харьцуулалт

 

Naked Basic

  • Бяцхан матт өнгөний цуглуулга
  • 5 матт, 1 гялгар өнгөтэй

Савлагаа

Савалгааны хувьд Naked нь Naked 2 Naked 3-г бодвол бага зэрэг зөнгөн бас илүү бат бөх ажээ. Naked basic-н хувьд авсаархан учир аялалд авж явахад их эвтэйхэн. Гэхдээ нээж хаахад бага зэрэг төвөгтэй байдаг гэнэ.

Чанар

Naked-н бүх теннүүд маш сайн чанартай учир энэ нь илүү гэх зүйл байхгүй ба өөр өөрийн гэсэн гарц, өнгөний онцлогтой.

Цайвар өнгөнүүд нь бараан өнгөө бодвол пигмент буюу гарц муутай байдаг юм байна.

 

Хэрхэн сонгох вэ?

Хэрэв таны арьс цайвар бол Naked 3 танд төгс зохино. Харин бага зэргийн шаргал туяатай  бол Naked 2 зөв сонголт болно. Таны арьс дулаан буюу боровтор туяатай бол Naked 1 илүү сайхан зохицно. Нүүрээ бараг буддаггүй, өдөр тутамдаа маш бага будалт хийдэг бол Naked Basics таны хэрэгцээнд яг таарна.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030