Өнөөдөр: 3 сарын 29.     03:34:12
  Улаанбаатар   -14ºC

Дуу шуугиан нь сонсголд муугаар нөлөөлдөг

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар шуугианы шалтгаантай сонсгол бууралт нь дэлхийд хамгийн түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлэх боломжтой мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг гэж үздэг. Мэргэжлээс шалтгаалсан сонсгол буурах эмгэг нь олон жилийн турш үйлдвэрлэлийн шуугианы 85 дБА-аас дээш өндөр давтамжтай шуугианы нөлөөлөлд ажилласан хүмүүст тохиолддог. Мөн мэдрэл, зүрх судас, тэнцвэрийн системд муугаар нөлөөлөх, ялангуяа анхаарал төвлөрөлт болон оюуны хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлдөг. Хэрэв шуугианаас шалтгаалсан мэдрэлийн сонсгол бууралттай болсон бол эргэн сэргээгдэх боломжгүй, эмчилгээ нь гагцхүү өвчтөн шуугиантай нөхцөлөөс эрт үед чөлөөлөгдөж, эмчилгээ хийгдсэн үед сонсгол бууралтыг багасгах боломжтой.Аюултай шуугианы өртөлттэй ажлын байранд газар тариалан, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, тээвэр болон цэргийн салбарууд орж байна. Үүнээс уул уурхайн салбар дахь ажлын байрны аюултай шуугианы нөлөөлөл нь бусад үйлдвэрийн салбаруудаас дээгүүр байранд байна. Уурхайн ажилчдын 76% нь аюултай шуугианд өртөн ажиллаж байгаа нь бусад томоохон салбаруудаас өртөлт өндөртэй байгааг харуулж байна.  Уул уурхайн салбарт ажиллагсадын 49% нь 50 насандаа харин 70 хувь нь 60 насандаа сонсгол бууралттай болдогыг  судалгаагаар тогтоосон байна.

Шуугианы гаралтай сонсгол бууралт нь удаан хугацааны турш хуримтлагдсаар үүний үр дагавар нь хожуу мэдрэгддэг. Мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт нь хувь хүний ажлын шуугиантай орчинд ажилласан хугацаа болон шуугианы өртөлтийн тун хэмжээнээс шалтгаалан сонсголын эсүүд гэмтдэг. Эхэн үед шуугианы нөлөөлөл нь сонсголын түр зуурын бууралтанд хүргэж энэхүү сонсголын мэдрэлийн өөрчлөлт нь хэдэн минутаас хэдэн цагийн хооронд ердийн хэлбэрт ордог. Харин олон дахин, давтамжтай аюултай шуугианы нөлөөлөлд ажилласнаар ажилчин сонсголын эдгэшгүй өөрчлөлтөнд хүрдэг. Мөн мэдрэл, зүрх судас, тэнцвэрийн системд муугаар нөлөөлөх, ялангуяа анхаарал төвлөрөлт болон оюуны хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлдөг.Сонсгол бууралт нь ажлын байрны шуугианы нөлөөллөөс гадна бусад олон хүчин зүйлс байдаг. Үүнд: орчны болон хувь хүний сонирхолоос бий болох шуугианууд /чанга хөгжим, буудлага, цахилгаан гар багаж, гэр ахуйн багаж хэрэгсэл/ -ын үйлчлэл ажлын байран дахь шуугианы сонсголд үзүүлэх нөлөөлөлтэй ижил байдаг. Шуугианы хосолсон нөлөөлөл гэж физик болон химийн хүчин зүйлс /доргилт, органик уусгагч, угаарын хий СО, сонсголд хортой нөлөө үзүүлэх эмүүд/  тодорхой металлууд жишээ нь мөнгөн ус, хар тугалга, тамхи зэрэг нь сонсгол бууралтанд хүргэнэ. Шуугианы нөлөөлөл нь сэтгэлзүйн хямрал болон ажлын ачаалал зэрэгтэй бас нягт уялдаа холбоотой байдаг. Сонсгол бууралттай болох нь дараах үр дагаварыг дагуулдаг. Үүнд:

-Орчны дуу чимээнээс тусгаарлагдсан мэт санагдах

-Хүмүүсээс илүү чанга ярихыг шаардах, чих шуугих, дүнгэнэх

-Зурагт,радио,чихэвчтэй хөгжим зэрэг хэрэгслүүдийн дууг чангалж сонсох

-Ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох

-Өгсөн мэдээллийг буруу ойлгох, тоног төхөөрөмжийн дуут дохио болон аваарын дохио сонсохгүй байх нь осол аваар гаргах шалтгаан болох

-Шуугиантай орчинд сонсохын тулд илүү их анхаарал шаардах

-Өөртөө бухимдаж цухалдах

-Хүмүүс өөртэй чинь нүүр тулж ярилцахгүй бол та ойлгоход хэцүү байх

-Хүмүүсийн яриа амандаа бувтнаад байгаа мэт санагдана.

Хувь хүний сонсгол хамгаалах хэрэгсэл бол чихний хэнгэрэгт хүрч буй дууны түвшинг буулгах хэрэгсэл юм. Ажилчдын шуугианы даралтын эквивалент түвшин 85 дБА болон үүнээс өндөр шуугианы нөлөөлөлд байгаа бол сонсгол хамгаалах хэрэгсэл өмсөхийг шаарддаг. Сонсгол хамгаалах хэрэгсэлд чихний бөглөөс, түүнийг зөв зүүж хэрэглэх дадал, чихний бөглөөсийн хийц зэрэг нь сонсгол хамгаалахад нөлөөлдөг.  

Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030