Өнөөдөр: 4 сарын 24.     22:37:29
  Улаанбаатар   -14ºC

Усыг хэтрүүлэн уух нь дараах муу үр дагавартай

Бидний эрүүл мэнд ямар ч бай, хамгийн энгийнээр эрүүл байхад хэрэгтэй зөвлөгөө бол ердөө их ус уух.

Гэхдээ хэтэрхий их ус гэсэн ойлголт байдаг болов уу? Тиймээ, мэдээж ямар ч зүйл тун нь ихэдвэл муугаар нөлөөлж эхэлдэг. Биеийн шингэний хэмжээг зохистой байлгахад ус уух хэрэгтэй боловч зохих хэмжээнээс хэтэрвэл бие өвдөхөд хүргэдэг.

Усыг хэт их хэрэглэснээр үхэлд хүргэж байсан тохиолдол хэд хэд байдаг. Магадгүй та усыг их уух тусам сайн гэж сонсож байсан байх. Гэхдээ таны биед хэрэгцээтэй байгаа хэмжээнээс хэтрүүлэх нь аюултай юм. Үүнийг усны хордлого гэж нэрлэдэг байна.

Ус хэт их уух нь таны биед их хэмжээний даралт бий болгодог.

1.      Гипонатрем үүсгэдэг

Цусан дахь натрийн агууламж нь электролитийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Электролит нь таны биеийн бүхий л үйл ажиллагааг зохицуулж байдаг эсэд дохио дамжуулах үүрэгтэй байдаг. Хэт их ус ууснаар цусан дахь натрийн хэмжээ багасдаг. Ингэснээр эсэд очих дохио алдагдана гэсэн үг юм. Натрийн хэмжээ 135мл/л-с багассан тохиолдолд эс хавантах гаж нөлөөтэй. Биед илрэх шинж нь: дотор муухайрах, бөөлжих, шээс ихээр ялгарах, тэнцвэр муудах, толгой өвдөх зэрэг юм. хэдий тийм ч энэ нь ховор тохиолдол.

2.      Зүрхний ачааллыг ихэсгэдэг

Зүрх бидний биерүү цусыг хэрхэн шахдагийг бид мэднэ. Тэгвэл их хэмжээний ус нь зүрхэн дэхь цусны хэмжээг нэмэгдүүлсэнээр судсанд илүүц даралт очдог. Зарим тохиолдолд энэ нь багтраа үүсгэх шалтгаан болдог.

3. Бөөрний өйл ажиллагааг гэмтээдэг

Бидний бөөрөнд олон судал уулзах цэг гэж байдаг бөгөөд тэр нь бидний биеийн шингэнийг шүүж байдаг. Хэт их ус нь энэхүү шүүх ажиллагааг хэт их ачаалалснаар доголдуулах магадлалтай юм.

4.Эсийг хавдахад хүргэдэг

Усний илүүдэл нь цусыг шингэлдэг. Ингэснээр цусан дахь электөлитийн тэнцвэрт харьцаа алдагддаг. Цус болон эс дэхь электрөлитийн тэнцвэртэй харьцааг хадгалахын тулд ус нь эсрүү орж эхэлдэг бөгөөд ингэснээр эс хавдах гэсэн аюулт зүйл бий болно.

5. тархины хаван үүсгэдэг

Тархины эс хавантах гэдэг бол сонсогдож байгаа шигээ маш аюултай зүйл юм. Бидний биеийн эсүүд дийлэнх нь агчих болон тэлэх орон зайтай байдаг бол тархины эсийн хувьд тийм орон зай бараг байхгүй. Тиймээс судсан дахь илүүдэл ус тархины эсрүү орох нь ком, тархины саажилт зэрэг асуудлуудыг дагуулах эрсдэлтэй.

6. Ходоодны хямрал үүсгэдэг

Зарим тохиолдолд хэт их ус уух нь ходоодны тэнцвэрт байдлыг алдагдуулж хоол боловсруулах явцийг хямраадаг байна.

  1. Элэгний асуудал

Энэ асуудал нь дан ус ихээр уусанаас бус харин төмөр агуулсан усыг ихээр хэрэглэснээс болдог ба тийм ч элбэг биш юм.

9. Биед хлор нэвтрэх эрсдэл

Ундны усны дийлэнх хэсгийг хлороор цэвэршүүлдэг. Тиймээс энэ тал дээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Их хэмжээний хлор нь дотор эрхтэний хавдар, доголдол үүсгэдэг. Тиймээс та ус уух болгондоо, савласан ус ч хүртэл ийм эрсдэлийг дагуулж байж болзошгүй юм гэдгийг санаарай.

10. Шээс хэт ихээр ялгарах

Шингэн их хэрэглэх нь шээс их ялгаруулдаг гэдгийг бид мэднэ. Учир нь бидний бие авч байгаа шингэнээ шингээх болон ялгаруулах өөрийн гэсэн механизмтай. Хэт их ус хэрэглэх нь биеийн энэхүү механизмийн хэвийн үйл ажиллагааг шууд алдагдуулдаг. 

Тэгвэл усыг хэрэглэх зохистой хэмжээ ямар байдаг вэ?

Дээрх асуудлууд аюултай хэдий ч та болгоомжтой байх юм бол эдгээр асуудлаас хол байж болно. Хэрэв шингэн илүүдэж байгаа ямар нэгэн шинж илэрвэл хэрэглээгээ алгуурханаар багасгаж болох юм. ДЭМГ-аас санал болгож байгаа зохистой хэмжээ бол өдөрт 6-8 аяга, энгийнээр бол 3л ус уух юм. Хэдий тийм ч энэ хэмжээнд бага зэрэг өөрчлөлт орж болох юм.  энэ нь таны амьдралийн хэв маяг, орчин нөхцөл, хооллох зуршил зэргээс шалтгаална. Өдөр тутмын усны хэрэгцээгээ хэрхэн хянаж болох вэ?

  1. Цангаагаа тайлахуйц ус уух
  2. Хэрэв таны идэж буй хоол шингэн чанартай бол уух шингэнээ багасгаарай. Хэдий тийм ч хэрэв та давс болон амтлагч ихээр хэрэглэдэг бол санал болгож буй хэмжээнээс бага зэрэг их ус хэрэглээрэй.
  3. шээснийхээ өнгийг хянаж байгаарай. Шээс өнгөгүй байх нь та шингэний дутагдалгүй, эрүүл байна гэсэнүг юм.
  4. Биеийн жингээ ойр ойр үзэж байгаарай. Биеийн жин ерөнхийдөө тогтмол, хэт их хэлбэлзэлгүй байх ёстой.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030