Өнөөдөр: 4 сарын 24.     00:23:44
  Улаанбаатар   -14ºC

Хүн нойргүй хэд хоног явж чадах вэ

3-5 хоног унтахгүй байх нь хүнийг үхэлд ч хүргэж болохыг анагаахын шинжлэх ухаан баталжээ. Хичнээн эрүүл чийрэг байлаа 7-8 хоногоос илүү нойргүй байж чаддаггүй байна. Гэхдээ дээрхээс ч удаан хугацаагаар огт унталгүй байсан тохиолдлын талаар яриа, тэмдэглэл их бий. Дэлхийн дээд амжилтыг тэмдэглэдэг “Гиннессийн ном”-д 19 хоног нойргүй байсан тохиолдлын талаар тэмдэглэсэн байдаг. Гэвч тухайн хүнийг сайтар хянан баталгаажуулж чадаагүй аж. Эмнэлгийн хяналт дор, өөрөөр хэлбэл баталгаатайгаар тогтоосон дээд амжилт нь 264 цаг буюу 11 хоног байдаг байна. АНУ-ын иргэн Рэнди Гарднер 1964 онд энэ амжилтыг тогтоож байжээ. Эмч нарын тэмдэглэлээс харахад, тэрээр 48 цагийн дараа хамгийн амархан түргэн хэллэгийг хэлэх чадвараа алдсан бөгөөд 72 цагийн дараа бүр солиорч өөрийгөө хөлбөмбөгийн тоглогч Пауль Лоу гэж төсөөлөн эмч нарыг гайхашруулсан аж. Найм хоногийн дараа ой ухаан нь бүрэн самуурч, минутын өмнө ярьсан үгсээ ч санахгүй байжээ. 11 хоносны дараа Рэнди өөрийгөө хянах чадвараа бүрэн алдаж, сэргээх ямар ч оролдлогыг үл тоон гүн нойронд автсан гэдэг. Түүний амжилтыг хожим Жим Томас 266.5, Тони Райт 275 цаг болгон ахиулсан юм. 


Сэтгэгдэл бичих

2017, 11 сарын 9. 5 цаг 03 минутЗочин (112.72.12.**)

Миний нойр хүрэхгүй байн а ягаан галзуурлаа

2017, 11 сарын 9. 5 цаг 02 минутЗочин (112.72.12.**)

Жак

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030