Өнөөдөр: 3 сарын 29.     21:22:30
  Улаанбаатар   -14ºC

Зорилгоо цаасан дээр буулгахын ач тус

Шинэ үйлчлүүлэгчтэй уулзах бүрдээ хамгийн түрүүнд нэг л зүйлийг хийдэг байлаа. Үйлчлүүлэгч тус бүрийн хувийн зорилго, мэргэжлийн зорилгыг цаасан дээр буулгах.

Би өөрийн карьерийн эхэн үеэс л энэ аргыг хэрэглэж ирсэн. Учир нь их сургуульд байхдаа л Опра-г шимтэн үздэг байсан тул ийм зуршилтай болсон билээ. Өөрөөр хэлбэл ‘Одоо цагийн хүчийг өөрийн биеэр мэдэрч ирлээ’.Хамгийн гол нь та түүнийхээ төлөө мэрийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь ‘яаж хийх вэ’ гэдгээ мэдэхгүй байсан ч гэсэн ‘юу болоосой’ гэж хүсч буйгаа мэддэг байх нь бодит болгох хүчтэй юм.

Мэдээж зарим хүмүүс үүнд итгэдэггүй л юм. Гэхдээ хэрэгжүүлээд үзэхэд алдах зүйлгүй шүү дээ. Учир нь амжилтад хүрсэн маш олон хүмүүст үр шимээ өгсөөр ирсэн. 

Яаж эхлүүлэх вэ гэвэл:

Тухайн зорилгыг яагаад хүс ч буйгаа өөрөөсөө тодруулах

Би нэг эмэгтэйн хувийн дасгалжуулагчаар ажиллах болов. Түүний хувьд 25 кг илүү жинтэй. Тэр эмэгтэй ‘Би тань шиг биетэй болмоор байна’ гэв. Тэгэхээр яагаад гэдгийг нь мэдэхийг хүссэн юм. Ингэж асуусан шалтгаан маань: Гоё биетэй болох юм уу баян болох нь таныг аз жаргалтай болгож чадахгүй Харин танд төрж буй мэдрэмж л танд аз жаргалыг өгч чадна. Иймээс л тавьсан зорилгодоо яагаад хүрэх нь чухал болохоо мэддэг байх хэрэгтэй. Та өөртөө сэтгэл дундуур байна уу? Тэгвэл гагцхүү жингээ хаслаа гээд бүх зүйл сайхан болохгүй юм.


Нарийвчлал

Тухайн зорилгоо нэгд нэгэнгүй мэддэг байх нь онгорхой хаалга бүхэн рүү шагайхаас сэргийлж өгдөг. Тавьсан зорилгоо дотроо төсөөлж, таван мэдрэхүйгээр мэдэр. Нүдээ аниад танд ямар мэдрэмж төрөх, юу өмсөх, дэргэд тань хэн байхыг төсөөлнө. Ямар үнэр үнэртэх бол? Яг л өрнөж байгаа мэтээр төсөөлнө. Ингэж төсөөлж чадвал хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Иймээс сайн төсөөлж, ямар мэдрэмж авч болохоо мэдрээд нэг үз. Тэр зорилгод хэрхэн хүрэх вэ гэдэгт санаа зовох хэрэггүй. Зүгээр л болно гэдэгт нь итгэ.


Зорилгоо харж болох газарт байрлуулах

Шинэ оны эхээр хамаг зорилгуудаа цаасан дээр буулгаж, өдөр бүр харж болохоор газарт байрлуулдаг. Энэ нь зорилгод маань хөтлөх зүйлүүдэдилүүтэй-гүүр ‘За’ гэж хэлж эсрэгээрээ холдуулах зүйлсэд татгалзсан хариу өгөхөд тусалдаг.
Та зорилгоо ил гаргаж, тэр талаараа ярьж, зөв замаар явж чадвал таныг зорьсон газарт тань хөтлөн аваачих хүмүүс хаанаас ч хамаагүй гараад л ирдэг. Миний хувьд том хэтийн мөрөөдөл гэж байдаггүй. Оюун санаагаа тэлж, урд буй боломжит зүйлсэд өөрийгөө нээ. Үүндээ итгэж, үүнийгээ цаасан дээр буулгавал нэг л өдөр таны зорилго биелнэ.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030