Өнөөдөр: 3 сарын 28.     18:46:37
  Улаанбаатар   -14ºC

Элдэв асуудлыг энгийн аргаар

Биеийн тодорхой хэсгүүдэд даралт өгсөнөөр бид ямар нэгэн хариу үйлдлийг бий болгодог. Харин зүгээр л үлээх нь ямар нэгэн хариу үйлдэлийг дагуулдаг гэж үү?  Гэхдээ эрхийгээ үлээх нь тийм ч хүндрэлтэй үйлдэл биш учраас яагаад оролдож үзэж болохгүй гэж.  Та гайхшрах ч юм билүү?

Хоолой загатнахыг багасгах

Хоолой загатнах нь зарим үед биднийг хүндхэн байдалд оруулдаг. Шулуухан хэлэхэд нуруу маажигчийг хийгээд маажчихдаг бол амар л байх байсан. Харин сонин нь юу гээч, яагаад чихээ маажиж үзэж болохгүй гэж. Чихний булчингуудыг өдөөх нь хоолойн булчингуудыг ажиллуулдаг бөгөөд ингэснээр загатнаанаас салж болох юм

Тайвшрах

Хэрэв та хэтэрхий их бухимдсан байгаа бол нүүрээ хүйтэн усаар булх. Энэ нь тархинд усанд шумбах үед төрдөг мэдрэмжийг хиймэлээр бий болгосноор биед байгаа хүчилтөрөгчийг илүү үр дүнтэй ашиглах дохиог дамжуулдаг байна.

Хамар битүүрээд байна уу?

Хэлээрээ тагнайгаа түлхэх зуураа долоовор хуруугаараа 2 хөмсгийн угийг ээлжлэн дараарай. Тэгээд хамар доторх залхагийг нааш цааш хөдөлгөж үзээрэй. 20 орчим секундын дараа та чөлөөтэй амьсгалах болно.

Түлэнхийн шарх үлдэх эрсдэлийг бууруулна.

 Түлэгдсэн хэсэгтээ хурууныхаа өндгөөр дарах нь түлэгдсэн хэсгийн арьсийг биеийн хэвийн хэмд эргэн очиход туслаж тэр хэсэгт цэврүү үүсэхээс хамгаалдаг

Хормын төдийд шүдний өвчнийг март

 Шүд өвдөх ямар аймшигтай байдаг билээ. Та шүдээ өдөж эхлэх даруйд нь долоовор болон эрхий хуруу хоорондохыг жижиг мөсөөр урагш, хойш арчаарай. Яг энэ хэсэгт өвдөлтийг дамжуулдаг мэдрэлийн судлууд байдаг бөгөөд түүнийг хүйтэн болгосноор өвдөлтийг багасгаж болдог. 

Сандралыг үгүй хийе

 

Шалгалт, илтгэл ч юмуу ер нь л биднийг сандаргадаг бүхий л тохиолдлуудад дотор эрвээхий бужигналдаж тайван байдлыг алдуулдаг. Энэ үед л эрхий хуруу хамгийн их тус болно. Зүгээр л эрхий хурууруугаа үлээ. Хачин сонсогдож байгаа ч ингэх нь амьсгалыг хэвийн болгож, зүрхний хэмийг тогтворжуулсанаар сандралыг багасгадаг байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030