Өнөөдөр: 4 сарын 19.     07:58:23
  Улаанбаатар   -14ºC

Оюуны олимпоос хүрэл, мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "Memoriad-2016" оюуны олимп эхэллээ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.

Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр"-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна. Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication"-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна. Энэ төрөлд мөн Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор тавдугаар байрт, Б.Энхлүүн наймдугаар байрт тус тус оржээ. Тэмцээн энэ сарын 11-ыг хүртэл үргэлжилнэ 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030