Өнөөдөр: 4 сарын 20.     19:03:15
  Улаанбаатар   -14ºC

531 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулагджээ

Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо”, Мишээл экспо төв хамтран “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн - 2016” үзэсгэлэнг 10 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанд /2016.10.24/ ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга, АШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарын тэргүүтэй хүмүүс оролцлоо.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж,ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдгүүдийг тодруулдаг уг үзэсгэлэнд 200 орчим аж ахуйн нэгжүүд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзэж сонирхжээ.  Түүнчлэн бараа бүтээгдэхүүнийг 10-70 хувийн хямдралтайгаар худалдан авах боломжийг олгосон юм. “Ноос ноолуур, хэвлэл арьс ширэн бүтээгдэхүүн - 2016” үзэсгэлэнгийн ноос, ноолуурын салбарын Гран При цом өргөмжлөлийг “Говь” ХК-ны хоёр талт пальто, оны онцлог бүтээгдэхүүний шагнал “Буян” ХХК-ны “Сүлжмэл даашинз”, Шилдэг засалттай стенд “Гурван сор” ХХК-ны хамт олон, Шилдэг сарлагийн хөөвөр бүтээгдэхүүн “Уужин” ХХК-ны “Kheave home @ fashion collection”, Шилдэг тэмээний ноосон бүтээгдэхүүн “Монгол нэхмэл” ХХК-ны “Торомны ноосон даавуу”, Өвөрмөц загвартай бүтээгдэхүүний тусгай байрын шагнал “Аяс Кашимер” ХХК-ны Сарлагын коллекци тус тус шалгарчээ. 

Арьс ширэн үйлдвэрийн салбарын Гран При шагнал “Хос Аз” ХХК, шилдэг үйлдвэрлэгч “Монгол Шивро” ХХК, шилдэг савхин эдлэл үйлдвэрлэгчээр “Мон-Ирээдүй”ХХК, шилдэг үслэг хувцас үйлдвэрлэгчээр “Дархан нэхий”ХК, шилдэг цүнх үйлдвэрлэгчээр “Эс Ар Би” ХХК, шилдэг гуталүйлдвэрлэгчээр “Хос Аз” ХХК, шилдэг стенд “Дархан минж”ХХК, бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэгчээр “Кажуг” ХХКтусгай шагналын эзнээр “Эрдэнэт ширмэл цүнх” тус тус шалгарсан байна.

Энэ удаагийн “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн - 2016” үзэсгэлэн худалдааны үеэр 531 сая төгрөгийн Үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн борлуулагджээ. Цаашдаа Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Хил орчимд Монголын үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний худалдааг ОХУ, БНХАУ –тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030