Өнөөдөр: 3 сарын 29.     23:59:00
  Улаанбаатар   -14ºC

МУГЖ Б.Сарантуяа тоглолтоо хийнэ

Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуягийн “30 жил урлагт” тоглолт энэ сарын 29 буюу ирэх бямба гарагт “Корпорэйт Конвэншн” зочид буудлын концертын их танхимд болно.

 “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж, 16 настайдаа урлагт хөл тавьсан тэрээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 21 цомог гаргаж, 22 бие даасан тоглолт зохион байгуулж, 6 удаа Монгол улсаа бүтэн тойрч, 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийжээ.

Ийнхүү 30 жилийн 600 гаруй уран бүтээлээсээ шигшсэн 30 дуугаараа 23 дахь бие даасан тайлан тоглолтоо хийхээр болжээ. Монголын хамгийн анхны бие даан уран бүтээл туурвисан эстрадын дуучин, анхны зурагт хуудас хэвлүүлсэн, анхны ковер дууг дуучин Н.Ганхуягтай хамтран хийж байсан, анхны тоглолтынхоо хэвлэлийн хурлыг хийж байсан уран бүтээлч, хамгийн анхны цомог, хамгийн олон цомог гаргасан дуучин юм.

Урлагийн ертөнц тэр дундаа рок попийнхны анхдагч нь байж, шинэлэг бүхний шанг татаж байсан тэрээр “эргээд харахад 30 жил гэдэг мэдэгдэхгүй хэрнээ хурдан өнгөрдөг юм байна” хэмээн дүгнэж байсан.

Тоглолтонд Харанга, АЖ А.Долгор, Хөх тэнгэр, Хурд, Никитон, Камертон, Хар сарнай зэрэг хамтлаг дуучид оролцоно.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030