Өнөөдөр: 3 сарын 29.     18:53:28
  Улаанбаатар   -14ºC

Хүний их эмч Б.Одгэрэл: Эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн ойлголтыг судалж, тухайн салбарт гарч буй эрх зүйн зөрчлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж байгаа залуу боловсон хүчин “Эрүүл мэнд, эрх зүй” төвийн тэргүүн Хүний Их Эмч, Эрх зүйч Б.Одгэрэлээс Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг ямар байгаа, цаашид хэрхэх шаардлагатай талаар зарим асуултад хариулт авлаа.

Эмнэлгийн эрх зүй гэж юуг хэлэх вэ. Бие даасан ойлголт бий юу?

-Эмнэлгийн эрх зүй гэх нэр томъёо шинэ мэт сонсогдож байгаа боловч бидний амьдралд аль эрт бий болсон эрх зүйн нэг төрөл юм. Тэгэхээр эмнэлгийн эрх зүй гэж эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтан албан хаагчидтай холбогдон гарч буй бүхий л эрх зүйн харилцааг  хэлнэ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, журам, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, энэ салбарын хөдөлмөрийн эрх зүй, донор, зовлонгүй үхүүлэх буюу эвтаназийн асуудал, эмчийн ёс зүйн тухай гээд маш өргөн хүрээтэй ойлголтууд энд багтдаг.  

Манай улсын эмч, мэргэжилтнүүдийн энэ талаарх хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Бусад улс оронтой харьцуулахад, тэр тусмаа өндөр хөгжилтэй орны эмч нарын хуулийн мэдлэг маш өндөр байдаг. Тэд хууль эрх зүйн  зөрчлийн асуудлаас өөрсдийгөө хамгаалж ажлаа сэтгэл тайван гүйцэтгэх нөхцлийг өөртөө  бүрдүүлж чаддаг. Харин манай оронд эмчийн гэмт хэрэг болон үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил цөөнгүй тохиолддог боловч эмч, эрүүл мэндийн салбарын ажилтны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас тухайн нөхцөлд эрхээ бүрэн хамгаалж чадахгүй байна. Мөн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн салбарын ойлголт сул, эмнэлгийн эрх зүйн мэдлэг тааруу байгаагаас асуудалд үндэслэлгүй хандах нэг шалтгаан болж байна.

Тэгвэл цаашид энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бол?

-Юун түрүүнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах нэн шаардлагатай. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын эрх зүйн асуудалд зөвлөгөө өгөх, сургалт явуулах “Эрүүл мэнд, эрх зүй”  төвийг нээн ажиллуулж байна. Мөн эмч, эмнэлгийн салбартай холбоотой эрх зүйн зөрчилд өмгөөлөл хийх, энэ асуудалд илүү ул суурьтай хандах, туршлагатай өмгөөлөгч нарыг бэлтгэж байгаа.  Түүнчлэн эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, журам гээд бүхий л эрх зүйн актуудыг эмхэтгэн боловсруулж  гарын авлага гаргахаар ажиллаж байна.

Та эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмч нарт холбоотой заалтын талаар юу хэлэх вэ?

-Бодит байдал дээрх эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчин, эмч нарын нөхцөлд хатуурхсан заалт болов уу гэж хувьдаа үзэж байна. Хариуцлагын асуудал мэдээж маш чухал. Гэхдээ тухайн заалт нь хариуцлагыг биш айдас түгшүүрийг нэмж байна уу даа гэж харж байна. Гэхдээ одоогоор Эрүүгийн хуульд бол өөрчлөлт ороогүй мөрдөгдөх хугацаа хойшилсон. Энэ асуудалд эмч мэргэжилтнүүд ч гэсэн нэлээн нухацтай хандаж байгаа.

 


Сэтгэгдэл бичих

2019, 2 сарын 19. 13 цаг 12 минутЗочин (192.82.64.***)

Энэ сэдвээр доктор М.Цэрэнбат 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа санагдах юм. Тэрээр энэ сэдвээр хууль зүйн магистрийн зэрэг хүртэл хамгаалсан.

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030