Өнөөдөр: 4 сарын 20.     01:17:46
  Улаанбаатар   -14ºC

Зайгаа барих 5 төрлийн хүн

Хүмүүс таныг урамшуулдаг эсвэл таныг сорж үгүй болгодог – хэнтэй нөхөрлөхөө ухаалгаар сонго – Ханс.Ф.Хансен  

 “Хортой” хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүст сөрөг энерги тарааж байгаагаа мэддэггүй. Зарим нь бүр орчныг эвдэж, бусдын тэвчээрийг барж таашаал авдаг хүмүүс юм. Хүн бүхэнтэй нийцтэй сайхан харилцаатай байх чухал гэдэг ч “хортой” хүмүүст бол цагаа зарцуулах ч хэрэггүй. Тэд танд стресс л нэмэх болно.  Хамгийн чухал нь та “хортой” хүмүүс гэж хэнийг хэлэхийг ялгаж мэдэхгүйгээр зайгаа барих боломжгүй.  Ярвигтай эсвэл ядаргаатай хүнийг “хортой” хүнээс ялгадаг байх хэрэгтэй.

Нэг талыг баримтлагч хүн

Харилцаа аль аль талдаа сайхан сэтгэгдлийг төрүүлж байх ёстой. Нэг ёсондоо өгөө аваатай байна гэсэн үг юм. Жишээлбэл ажлын орчинд таны удирдлаган доор ажилладаг хүн таны ажилд тусалж тайлагнаж, харин та түүнд шинийг зааж сургах юм. Иймэрхүү харилцаа аль нэгэн тал нь зөвхөн авахыг л эрмэлзэж эхлэх үед “хортой” болдог. Өөрийгөө бүхий л ажлыг хийж байна гэж бодож бусдын ажлыг ойшоодоггүй хүн ч ийм төрөлд орно.

 Идэвхгүй түрэмгий хүмүүс

Идэвхгүй түрэмгий байдлын түгээмэл хэлбэр бол хүчин чармайлтын эрс бууралт юм. Ийм төрлийн хүмүүс бусдаас ямар нэгэн шүүмж, хийсэн ажилынхаа үр дүнгийн талар сонсох дургүй, ажлаа эрт хаяж явах эсвэл огт ажилдаа зүтгэлгүй байх хандлагатай.  Иймэрхүү төрлийн хүмүүс ажлын хамт олны дунд хамгийн “хортой” байдаг. Ялангуяа хийсэн ажлаа дүгнэж цааш ахиулах шаардлагатай үед.

Ихэнх тохиолдолд ийм хүмүүс ямар нэгэн асуудлын талаар ярилцах дургүй, асуудлыг гартаа авах хүсэлгүй байдаг.

Уучлах, итгэх чадваргүй  хүмүүс

Та ажлын талбар дээр ямар нэгэн алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүс өөрсдөө алдаа гаргаж байгаагүй мэт бусдын алдаан дээр дөрөөлдөг. Ийм төрлийн хүмүүс таны алдаанаас болж өөрсдөө хохирох вий гэж эмээдэг учраас ямар нэгэн чухал үүрэг даалгавараас хүртэл хасах тохиолдол гардаг. Энэ нь мэдээж таны ажлын үзүүлэлтэд муугаар нөлөөлнө. Ийм төрлийн харилцааны хортой тал нь өчүүхэн жижиг алдаа тань маш олон итгэлийг алдахад хүргэдэг

Шийтгэгч

Ийм төрлийн хүмүүс ямар нэгэн байдлаар өөрийх нь хүссэнээр байгаагүй бусдыг шийтгэх сонирхолтой байдаг. Энэ төрлийн хүмүүсийн хамгийн том асуудал нь тэд хэвийн, харилцан ойлголцдог харилцаанаас илүү шийтгэх харилцаанд дуртай байдаг.Шийтгэгч төрлийн харилцааг давж гарах арга бол сөргөлдөөн, үл ойлголцол болгонд олзлогдож болохгүй. Аль болох сөргөлдөөнөөс хол байх хэрэгтэй.

Харилцаагаа худал хуурмаг дээр суурилуулдаг хүмүүс

Ийм төрлийн хүмүүс харагдах байдалд хэтэрхий их санаа тавьдаг. Тэгээд юу нь хуурмаг юу нь үнэн болохыг ялгаж салгахаа больдог. Ингээд худал хуурмаг нь овоорсоор та нарын харилцаа тэр чигтээ худал болохыг ойлгоно.

Ямарваа нэгэн харилцаа итгэлгүйгээр хэр удаан л оршив гэж.

 Хортой хүмүүсээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

“Хортой” хүмүүс байж боломгүй үйл хөдлөлөөрөө таны хамаг эрч хүчийг сорж байдаг. Тиймээс тэр болгонд өөрийнхөө эрч хүчийг барах хэрэг байгаа гэж үү?Судалгаанаас үзэхэд амжилттай яваа нэг сая хүнээс 90% нь ямар нэгэн муу нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй нэг үгээр хэлбэл эд эсээ гамнадаг байна.

Их ачаалал, дарамт дунд өөрийн сэтгэл зүйгээ удирдах чадвар нь таны ажлын болон бусад үзүүлэлт бүр цаашлаад амжилтад шууд нөлөөлнө. Тиймээс хэн нэгэн ухаангүй, ул суурьгүй, “хортой” хүнтэй таарвал тэднээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Тэдэнтэй тэмцэж эсвэл ойлголцох гэж хичээж занганд нь орж хэрхэвч болохгүй.  Эд эсээ гамнаарай.  

 Б.Дэнсмаа

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030