Өнөөдөр: 5 сарын 9.     05:34:43
  Улаанбаатар   -14ºC

Гар утас тархины хорт хавдар үүсгэх шалтгаан болсоор байна

Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу?

Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё. Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухныхтай ижил. Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил. Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг бид мэднэ. Үүнд хэмжээ бас чухал үүрэгтэй. 2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага гар утасны цацрагийн хүнд үзүүлэх нөлөөг огт байхгүй биш байгаа гэж зарлажээ. Гэхдээ түүний эрсдлийн хэмжээ нь кофе болон давсалсан хүнсний ногооныхтой ижил ангилалд багтсан байна.Харин саяхны судалгаагаар гар утасны хэт их хэрэглээтэй хүнд мэдэгдэхүйц нөлөөлж болох ба дундаж хэрэглээтэй хүмүүст бараг нөлөөгүй гэж үзжээ. Судалгаагаар гар утасыг 10 жил хэрэглэсэн хүнд тархины хорт хавдар үүсэх эрсдэл 290% нэмэгддэг гэжээ.
Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.
Тархины хорт хавдарууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр тал дээр үүсч хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.
Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цахилгаан соронзон цацраг нь хүний уураг тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогджээ.
Хорыг бага ч гэсэн багасгах зарим нэг аргууд:
– Гар утсаа толгой тархинаасаа хол барьж чанга яригчийг нь аль болох хэрэглэж байх
– Шөнөдөө заавал унтрааж байх мөн хэрэглэхгүй үедээ унтрааж занших
– Бүр унтраах боломжгүй бол “нисэх онгоцонд” гэдэг горим дээр нь тавьж байх
– Гар утасны зах зээл дээр маш их хуурамч утаснууд байдаг. Тусгай шалгалтанд тэнцээгүй “ХЯТАД” гар утсуудыг маш ихээр оруулж ирсэн байгааг санах хэрэгтэй 

Emch.mn


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030