Өнөөдөр: 3 сарын 28.     22:03:15
  Улаанбаатар   -14ºC

Дэлхийн стандартын өдрийг ““Стандарт итгэлийг төрүүлнэ” уриагаар тэмдэглэн өнгөрүүлнэ

Өнөөдөр дэлхийн стандартын өдөр. Энэхүү өдрийг Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь  ихээхэн үүрэг  үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог.

  “Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2016 онд “Стандарт итгэлийг төрүүлнэ” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Стандарт нь харилцан холбогдох  найдвартай арга хэрэгсэл, зохистой дадал туршлагууд, хамтын ажиллагааны итгэлцлээр биднийг холбодог. Ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголтыг өгдгөөрөө ач холбогдолтой бөгөөд харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөцийг хэмнэхэд олон улсын эдийн засагт чухал үүрэгтэй.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохицолтой гэдгийг илтгэх итгэлийг төрүүлдэг. Олон талаараа харилцаа хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд биднийг холбох нэгдмэл ижил нэр томъёог стандарт тодорхойлдог.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030