Өнөөдөр: 4 сарын 27.     01:45:11
  Улаанбаатар   -14ºC

Монгол уламжлал:Давс харамлахыг цээрлэнэ

-Давс харамлахыг цээрлэнэ: Харамлаваас цавь цоорхой, ивэрхий хүүхэд гарна гэнэ.

-Давс галд хийхийг цээрлэнэ: Нүүрлэсэн гай, шүгэлсэн муу юмыг зайлуулах, хөөхөд гал дээр давс хийн түлдэг. Энгүүн цагт галд давс хийвээс галын бурхан цочино гэнэ.

-Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ.

-Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ.

-Давхар биетэй эмэгтэй нас барвал хүүхдийг нь салган авахгүй хайлах, оршуулахыг цээрлэнэ. Заавал салгадаг ёстой. Учир нь талийгаач үрийн эх учраас төрөл аваад бүтээгүй хүүхдийн хойшдын зам мөрд саад болох учиргүй гэснийх бөлгөө.

-Дуутай ширүүн бороотой үед унаа моринд хазаар зүүхийг цээрлэнэ. Зүүвээс аянга цахилгаан дайрч мэднэ гэнэ.

-Дуутай бороо орох үед мал саахыг цээрлэнэ. Зөрчвөөс тэнгэрийн дуунд харш гэнэ.

-Дэлэнг зарим нутагт идэх огтлохыг цээрлэнэ. Малын дэлэн сүү саалийн эх булаг тул эхтэй хүн, мал сүрэгтэй айлынхан идэхийг цээрлэдэг заншилтай байжээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030