Өнөөдөр: 4 сарын 19.     06:58:53
  Улаанбаатар   -14ºC

Яагаад уйлдаг вэ?

Энэ бол зүгээр л гуниглах эсвэл баярласнаас болж үүсдэг үйлдэл биш юм.

Бэмбийн ээж үхэх эсвэл таны хайртай хүн чинь сэтгэлээ илчлэх тэр үед нулимс маш гайхалтай үүргийг гүйцэтгэдэг байна.

Юунаас болж уйлдаг вэ?

Киноны сэтгэл догдлуулсан оргил хэсгүүд таны нулимсны булчинг үе үе ажиллуулдаг уу?

Тэгвэл уйлах гэдэг нь анатомын төгс үйлдэл юм. Чангаар цурхиран уйлах нь хааяа маш сайн цэвэрлэгээ ч болж болох юм.

Гэвч хүн бүр өөр өөрийн гэсэн шалтгаанаар уйлдаг, тэгвэл бидний нулимсанд ижил төстэй зүйл байдаг болов уу? Бидний нулимс маш олон ажлыг хийдэг, зарим нь бүр амь настай холбоотой ч байдаг. Энэ бүхэн зөвхөн ямар төрлийн нулимс вэ гэдгээс л шалтгаална.

Нулимсыг ямар үүрэгтэйг ярихаас өмнө 3төрлийн нулимс байдгийг дурдах хэрэгтэй.

 Үндсэн, хариу үйлдлийн, сэтгэл хөдлөлийн гэсэн 3 төрлийн нулимс байдаг. Эдгээр төрлүүд нь тус тусдаа өөр шалтгаанаас болж гардаг ч бий болох арга нь ижил юм.

1.Сэтгэл хөдлөлийн нулимс

Энэ төрлийн нулимсийг та мэдэх байх. Энэ бол кинон дээр гунигтай зөйл гарах эсвэл сэтгэл гундуу байх үед хэн нэгэн таниас “Чи зүгээр үү?” гэж асуух үед ихээр гардаг нулимс юм. Баярласан эсвэл гунигласан үед таны харааны болон сэтгэл зүйн систем их хэмжээний сэтгэл хөдлөлийг боловсруулж эхлэхэд мэдрэлийн тогтолцоог автоматаар идэвхжүүлдэг. 

Хянаж чадахгүйгээр.

Үүнээс болж зүрхний цохилт хурдасч, хөлөргөж, чөлөөлөгдөхийн тулд чамайг уйлуулдаг. Ийм төрлийн нулимсанд стрессийн гармон их хэмжээгээр агуулагддаг. Мөн өвчин намдаах шинж чанартай энцефалин хүртэл байдаг учираас л уйлахаар сэтгэл хөнгөрдөг. Үнэндээ сайхан гэгч нь уйлах нь сэтгэл санааг дээрдүүлдэг. Гэхдээ зөвхөн сэтгэл хөдлөлийн нулимсны үед л ийм байдаг.  Түүгээр ч зогсохгүй сэтгэл хөдлөлөө ил гаргах нь найз нөхөд, гэр бүлээсээ тусламж авах боломжийг ч олгох юм.

2. Үндсэн нулимс

Бидний нүдний алим болон зовхины хооронд нулимсны бүрхүүл байдаг. Түүний гол үүрэг нь нүдний эвэрлэг бүрхэвчийг чийглэг байлгах.

3. Хариу үйлдлийн нулимс

Энэ бол ямар нэгэн гадний зүйл таны нүдэнд орох үед гардаг нулимс. Утаа орох эсвэл сонгино хэрчих үед.

 Энэ үед нүдний эвэрлэг бүрхэвчид чийгшил хэрэгтэй байгаа дохио тархинд хүрдэг. Тэгээд л уйлна. Ийм нулимсны ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030