Өнөөдөр: 4 сарын 16.     13:03:21
  Улаанбаатар   -14ºC

Нүүр будалтын 26 “нууц”

Уруулын будгийнхаа өнгийг хэрхэн од байлгах, хацар өнгөлөгчөө яаж бүтэн өдрийн турш хадгалах вэ? болон бусад гоо сайхны зөвлөгөөг дэлхийд алдартай гоо сайханчдын  хэлснээр хүргэж байна.

Нүүр

  1. Өдөр тутмын арчилгаа арьс ямархуу байдалд байгаагаас хамаардаг. Хэрвээ нүүр бага зэрэг хавагнаж сэрвэл арчилгаа маань нүдэндээ хүйтэн жин тавихаас эхэлдэг. – Лиза Элдридж, Ланком-н нүүр будалт хариуцсан захирал
  2. Би кремээ байнга товших хөдөлгөөнөөр түрхдэг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж арьс чангалах үйлчилгээг давхар үзүүлдэг – Оддын нүүр будагч Шарлот Тилбери
  3. Би өнгийн өө дарагчийг маш бага ашигладаг. Жишээ нь нүдэн доорх хөхийг дарахын тулд би оранж эсвэл персикэн өнгийг сонгодог. Харин нүүрний улааныг дарахдаа саарал туяатайг ашигладаг – Венди Роув, Бурберри-н нүүр будагч.
  4. Өөрийн кремний бага зэрэг шингэн өнгөтэй болгох (ялангуя зуны улиралд зориулж) хамгийн хялбар арга бол өдрийн тостойгоо холих юм – Кеитлин Вуперс, нүүр будагч
  5. Кремээ бага зэрэг өтгөрүүлэхийн тулд хуурай пудр нэмээрэй

6.Миний хамгийн ихээр ашигладаг нэг арга бол нүүр будалтынхаа төгсгөлд багсан дээр үлдсэн хацар өнгөлөгчөө зовхин дээр бага зэрэг шүргүүлдэг. Ингэснээр будалт илүү цогц болж харагддаг – Саша Симлер, Нүүр будалтын багш  

  1. Арьсыг туяарсан болгохын тулд будалтын сууриа бага зэрэг боронзлог, алтлаг тентэй холüж болно. Арьсыг гялтгануулах хамгийн энгийн арга – Николя Деженн, нүүр будалтын мэргэжилтэн Гивенчи

 

Нүд

  1. Матт-г бодвол гялалзсан тень нүдийг илүү сэргэг харагдуулдаг. Миний хувьд эхлээд матт тэнь дараагаар нь тэр өнгийн гялалзсан тенийг дээрээс нь хөнгөн түрхдэг. Бенжамин Пакеи, нүүр будагч
  2. Контурыг сормуусны дээгүүр гэхээсээ илүү сормуус хоорондын зайд түрхэх нь сормуусыг илүү өтгөн бөгөөд натурал харагдуулдаг. Хэн ч таныг контур тавьсаныг анзаархааргүй зурж сурах хэрэгтэй. Каролина Дали, Нүүр будагч
  3. хүссэн үр дүнгээ гаргаж авахын тулд нэг дор 5 өөр сормуусны будаг ашиглах тохиолдол гардаг. Эхлээд сормуус салгах үйлчилгээтэйг, дараагаар нь урт болгодгийг, тэгээд өтгөрүүлэгчтэй будгийг ашигладаг. Ингэснээр хиймэл сормуусаас дутахааргүй үр дүнг авч болно. – Шарлотт Тилбери, оддын нүүр будагч.
  4. Энгийн тенийг тосон болгохын тулд уруул өнгөлөгчтэй холиход л хангалттай. – Франсел Дали, Нарс-н нүүр будагч
  5. Миний хамгийн дуртай “залуужуулах” арга бол зовхинийхоо дотор талаар гэрэлтүүлэгч түрхэж, доод зовхины сормуусыг хөнгөн будах. – Дэанне Меллүзө, оддын нүүр будагч
  6. Сормуусны будгийн ашиглах хугацааг уртасгахын тулд бага зэрэг линзний шингэн нэмж болно.- Керри Коул

 

Хацар

  1. Хацар өнгөлөгч түрхэж байхдаа инээх хэрэггүй. Учир нь та нүүрний хувиралаа солих үед хацар чинь бууж, түүнтэй хамт өнгөлөгч чинь бас бууна. Тэгээд анх түрхсэнээсээ шал өөр газар байх болно. – Уэйн Госс, Британы алдарт нүүр будагч
  2. Өөрийн дуртай хацар өнгөлөгчөө кремэн доороо түрхээд үзээрэй. Ингэснээр хацар тань байгалийн мэт туяарах болно. – Жеимс Винсент, оддын нүүр будагч
  3. Залуу, сэргэг харагдахын тулд нэг биш 2 өнгийг сонгож хэрэглээрэй. Ягаан болон улааны төрлийн дурийн өнгийг õамтад нь хэрэглэснээр “алиман” ягаан хацартай болж болно. Яг энэ өнгө л царайг амьд, байгалийн туяатай харагдуулдаг. Персикийн, шүрэн болон бусад шаргал төрлийн өнгийг хацрын ясны дээд хэсгээр түрхсэнээр хэт шөвгөр биш царай дүүрч харагддаг. Харин матт бор туяаг хамрûн яс болон, дух, эрүү хэсгээр хөнгөн түрхэж царайг борлосон мэт харагдуулж болно.- Жеимс Винсент, оддын нүүр будагч 4. Хэрэв та хацар өнгөлөгчөө бүтэн өдрийн турш тогтоцтой байлгахыг хүсэж байгаа бол эхлээд гелэн, дараа нь хуурай өнгөлөгчийг хэрэглээрэй.- Петра Стренд, Шведийн нэрт нүүр будагч, Пикси брэндийн үүсгэн байгуулагч. 

 

Уруул

  1. Уруул дээр эхлээд өө дарагч харин дараагаар нь будгаа түрхэх юм бол будагны өнгө илүү тод гардаг. – Петра Стренд
  2. Уруулын будгийн өнгийг гарын арьсан дээр биш, уруул дээрээ хурууны өндгөөр хөнгөн товшиж шалгаж үзээрэй. Тэр хэсэг таны уруулын өнгөөс тэс ондоо байдаг. – Керри Коул
  3. Улаан уруул гэдэг бол өөрөө нэг аксесуар болдог. Тиймээс уруулаа улаанаар будсан тохиолдолд том ээмэг ч юмуу зүүлт зүүх хэрэггүй байдаг. – Виолэт, оддын нүүр будагч
  4. Уруулын төв хэсгийг бага зэрэг улаанаар будаж, дээгүүр нь беиж өнгөөр будах нь илүү амьд төрхийг бий болгодог. – Сьюзи Герштэйн  
  5. Нүүрээ будаж эхлэхдээ уруулдаа тэжээлийн тос түрхэж бай. Таныг будалтаа хийж байх явцад тэжээлийн тос уруулд шингэж уруул чийглэгдсэн байх болно. Ингэснээр уруулын будаг жигд түрхэгдэх болно. – Фиона Стайлз
  6. Өө дарагчийг уруулийнхаа булангуудад түрхсэнээр таны уруул өргөгдөж харагдана.- Ники Метц

 

Хөмсөг

  1. Унтахынхаа өмнө хөмсгөндөө тэжээлийн тос түрхээрэй. 2 долоо хоногийн дараа та үр дүнг нь харах болно. Хөмөг ширхэг тань өтгөрч ургасан байх болно
  2. Төгс хэлбэртэй болгож зурсан, хэт их тодлосон хөмсөг, тод уруулын будаг царайг маш хүнд харагдуулдаг. Харин түүний оронд тод уруулын будаг хөнгхөөн янзалсан бараг будаагүй шахуу хөмсөг, залуу бас сэргэг харагдуулна.- Кеит Ли
  3. Зовхиний праймер хэрэглэх үедээ хөмсгөө ч бас мартаж болохгүй. Ингэснээр хөмсөгний будаг илүү тогтоц сайтай болдог

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ooooooooooooooooooo4 сар 5. 17:08
csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030