Өнөөдөр: 4 сарын 26.     14:14:23
  Улаанбаатар   -14ºC

Гэрээсээ 30 жил гараагүй эрийг шалгаж байна

Одоогоор 43 настай эр, 13 настайгаасаа сургуульд явахаа болисноос хойш бараг л гадуур үзэгдэхээ болисон гэнэ.  Тэрээр анхаарлаас гадуур байдаг мэт харагдсан ч хоол тэжээлээр дутагдсан ч юмуу хямралд орсон харагдаагүй гэжээ. Түүний ээж нь орон нутгийн мэдээллийн эх сурвалжуудад “тэр гадагш гарахыг хүсээгүй” мөн хүүгээ хамгаалахыг л хүссэн гэж хэлсэн байна.  

Цагдаа нарт энэхүү хачирхалтай мэдээлэл өнгөрсөн сард очсон бөгөөд цагдаа нар тэрхүү эрийг гэрээс нь гаргаж эмнэлэгт хүргэжээ. Германы хувийн эрхийн хуулийн дагуу тэрхүү залууг хэн болохыг зарлаагүй.  “Тэр өөрөө ингэж хүссэн ч байж болох юм”  “Бид тэр залуу яг хэзээнээс гадаад ертөнцтэй холбоо тасарсан болон тэр үед нөхцөл байдал ямархуу байсан, эсвэл түүнд гэрээсээ гарах боломж байсан үгүйг мэдэхгүй. Магадгүй тэрээр өөрөө ингэж хүссэн ч юм билүү” хэмээн цагдаагийн бие төлөөлөгч Юурген Стадтер өнгөрсөн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.  

 Тэрхүү эрийн 30 жилийн өмнөх амьдралаас олдсон цорын ганц баримт бол түүнийг бага болон дунд сургуульд суралцсан хэмээх баримт юм.  Тухайн үед сургуулийн удирдлагын зүгээс түүнийг цаашид суралцах боломжгүй хэмээн үзэж байжээ. “Тэр огт гарахыг хүсээгүй. Нөхөр бид 2 түүнийг огт цоожилж хорьж байгаагүй” гэж ээж нь мэдэгдсэн байна. Одоогоор түүнтэй мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар ажиллаж байгаа юм байна. Эмнэлэг түүнийг ямар нэгэн өвчтэй эсвэл оюун санааны хувьд эрүүл эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Хачирхалтай байгаа ганц асуулт бол тэрээр бүхэл бүтэн залуу насаа нийгмийн ямар нэгэн үйлчилгээ, холбоо харилцаагүй хэрхэн өнгөрөөсөн бол?

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030