Өнөөдөр: 4 сарын 27.     00:23:23
  Улаанбаатар   -14ºC

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ:Мэндлэх нь утга учиртай

Сүүлийн үед нэг нэгэнтэйгээ мэндлэхдээ Юу байна даа хэмээн нэг нэгнээсээ юутай байгааг нь асуудаг болсон. Харин бидний уламжлалт мэндлэх ёсоо тэр бүр дагаад байдаггүй. Уламжлалт ганц баяр Цагаан сараараа л мэндлэх ёсоо нэг дагадаг байх. Харин мэндлэхэд хүртэл утга учиртай.  Уламжлалт ёсонд дүү нь ахыгаа хүндэтгэн түрүүлж мэндэлнэ. Мэндлэхдээ:

“ Та сайн байна уу?

Удаан уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу?
Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу?

Харин гэрт нь зочин ирэхэд:

Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг.

Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай! Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь: -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэх зэргээр мэндэлдэг байсан. Эдгээр мэндлэх үгс нь хүртэл цаанаа сайн сайхан, эрүүл саруул, энх тунгалагийг илтгэж байдаг

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030