Өнөөдөр: 4 сарын 25.     17:25:41
  Улаанбаатар   -14ºC

iPhone7 худалдаж авбал ажлаас нь хална

Хятад улсын хэд хэдэн компаниуд ажилчдаа шинэ iPhone7 юмуу iPhone7 Plus худалдан авбал ажлаас гарах өргөдлөө өгөх шаардлагатай болно хэмээн анхааруулжээ. Энэ бол Apple-ийн эсрэг аян биш харин шинэ бүтээгдэхүүний өндөр үнэд үзүүлж буй хариу үйлдэл гэнэ.  Тодруулбал Хэнан дүүрэгт байдаг Нанянг Ёнканг эмийн компани ажилчдадаа iPhone7 юмуу iPhone7 Plus худалдан авагүй байхыг тодорхой заасан бичгийг тараажээ. Тэрхүү санамж бичгийг дагахаас татгалзсан ажилчдад, зүгээр л халагдах өргөдлөө өгнө үү хэмээн дурдсан нь Хятадын олон нийтийн сүлжээгээр тарсан байсныг BBC орчуулжээ. Мэдээж иймэрхүү ноцтой мэдээлэл худлаа эсвэл буруу орчуулагдсан байх магадлал байдаг ч тэрхүү компанийн зүгээс уг бичгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хятадын орон нутгийн нэгэн телевиз тус компаниас сурвалжлага хийсэн бөгөөд тэрхүү бичгийг захиралын зүгээс гаргасан ба энэ нь iPhone-ийн эсрэг ямар нэгэн явуулга агуулаагүй, харин ажилчиддаа үнэтэй ухаалаг утсанд мөнгө зарцуулахын оронд гэр бүлдээ зориул хэмээх агуулгыг илэрхийлсэн хэмээжээ. Хэдий тийм ч iPhone7 барьснаасаа болж халагдсан тохиолдол одоохондоо гараагүй л байна.  Хятадын бас нэгэн эмнэлэгийн зүгээс ажилчдаа iPhone 7 худалдан авахыг хориглосон заалт гаргажээ. Хэдийгээр энэ нь хэн нэгнийг ажилгүй болгохгүй ч, iPhone 7 хэрэглэдэг iPhone-ий шүтэн бишрэгчид цаашид ямар нэгэн урамшуулал, цалингийн нэмэгдэлд хамрагдах боломжгүй болно хэмээжээ. Энэ нь тэдний нэг ажилтан 3 сарын цалингаа iPhone 7 авахад зориулсанаас болсон гэнэ.  Дахин хэлэхэд энэ бол iPhone –ий эсрэг биш, харин түүний өндөр үнийн эсрэг юм. Хятадад iPhone 7 800ам.доллар, харин iPhone 7 Plus 960ам.доллараас эхлэн худалдаалагдаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030