Өнөөдөр: 3 сарын 29.     22:17:59
  Улаанбаатар   -14ºC

Дугуй унах 5 шалтгаан

Гүйх эсвэл фитнэссээр хичээллэх танд тийм ч онц санагдахгүй байгаа бол дугуй унахыг санал болгож байна.  Дугуй унах нь таны биед тустай бас нэгэн дасгалын хэлбэр байж болох юм. Түүнчлэн  эрүүл мэндэд ч тустай. Тодруулбал

 Жин хасах

Үнэхээр калорио шатаамаар байгаа бол дугуй унах нь шилдэг аргуудын нэг юм. Учир нь 16 км/цагийн хурдтай явахад цагт дор хаяж 260 калори шатаана. Түүгээр ч зогсохгүй гуя чангарч, өгзөг хэлбэрждэг байна.

Өвчин намдаагч

Дугуй унах нь хөндүүрлэж өвдөхийгг намдаахаас гадна үений холбоос эдийн өвчнийг эдгээх нэг арга юм.

 Үе мөчний өвчнөөс сэргийлнэ


Нас ахих тусам үе мөчний асуудал бидний санааг чилээдэг. Дугуй унах нь хөлийн доод булчин, гуяыг маш сайн ажиллуулдаг учраас тэдгээрийг уян хатан болгож үе мөчний өвчнөөс сэргийлдэг.


Ой тогтоолтыг сайжруулна

Дугуй унах нь тархинд шинэ эс үүсэхэд тусалдаг гэдгийг та мэдэх үү? Энэхүү үйл явц нь тархинд очих цус болон хүчилтөрөгчийг нэмэгдүүлсэнээр ой тогтоолт сайжрахад нөлөөлдөг байна.

 Нойр сайжирна

Бусад дасгалуудын нэгэн адил, дугуй унах нь кортисол хэмээх гармоныг ялгаруулсанаар таныг тайван унтаж амрахад тусладаг. Хэрэв  бөх сайхан унтаж амрч чадахгүй байгаа бол дугуй таньд тохирно.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030