Олон улсын Архитекторын өдрийг “Design a Better World” сэдюийн дор өчигдөр буюу 10 сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдрийг тохиолдуулан “Монголын Хот
Байгуулалтын Хөгжлийн Танхим”аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Монголын орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаа шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах, гадаад дотоодын архитектурын нэр хүндтэй сургуулийг төгссөн архитектор уран бүтээлчдийн үзэл баримтлалыг нэгтгэх, нийгмийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилд уриалан дуудах зорилготой юм.
Түүнчлэн
- Орчин үеийн Архитектурын бүтээл
- Түүх, соёл урлагийн бүтээл
- Хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулж байна
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих