Өнөөдөр: 4 сарын 18.     15:25:28
  Улаанбаатар   -14ºC

Бидний “мэддэггүй” энгийн зүйлс

1. Балны таглаан дээрх нүхний нууц  

 Маш олон хүмүүс балны таглаан дээрх нүхийг балыг хатахаас хамгаалдаг эсвэл бал доош урсахаас сэргийлж агаарын даралтыг сааруулах зорилготой гэж боддог. Гэтэл шалтгаан нь маш энгийн. Энэ нүх нь бүтэлтээс хамгаалах зориулалттай.  Хэрвээ хүүхэд таглаагаар тоглож байгаад эсвэл түүнийг зажилж байгаад хахах үек агааргүй болохоос сэргийлдэг байна.

 

2.Онгоцны цонхонд байдаг жижиг нүх

 Эхний зориулалт бол агаарын даралтыг тэнцвэржүүлэх. Онгоц хөөрч өндөрөө авсан үед гадаа болон дотор агаарын даралт маш ялгаатай болдог. Тиймээс энэ жижиг нүх тэрхүү даралтын багахан хэсгийг ч болохноо тогтворжуулдаг байна.  Өөр нэгэн шалтгаан нь цонхыг цантахаас хамгаалдаг.

3.Шинэ хувцсыг дагалдан ирдэг даавууны өөдөс

Шинэ хувцас угаагч бодист агших эсвэл сунах, өнгө будаг гарах эсэхийг шалгаж үзэхэд зориулагддаг байна.

 

4.Жийнсний жижиг халаас

Энэхүү халаасанд жийнс анх үүсэж байсан тэр үед халаасны цагаа хийдэг байжээ.

5. Тэгвэл эдгээр жижиг кнопнууд?

Леви Страусс анхлан жийнсээ үйлдвэрлэж байх үед тухайн үед өмсөж байсан ажилчид, уурхайчдын хувьд халаасны зах хэсэг оёдлоороо урагдах нь түгээмэл асуудал байжээ. Ингээд  энэ кнопнууд нь жинсний хамгийн ихээр хэрэглэгддэг хэсгийн оёдлыг бат бэх байлгах зориулалттайгаар хийгджээ.

6. Converse All Stars кетэнд байдаг нүхнүүд ямар хэрэгтэй вэ?

 Эдгээр нүх тэнд байгаагийн гол шалтгаан бол агаар солилцоо юм. Гэвч зарим хүмүүс All Stars анхлан сагсчдад зориулагдан бүтээгдсэн учир, өмсгөлийг илүү эвтэйхэн байлгахын тулд эдгээр нүхрүү үдээсийг хийж үдсэнээр сулладаг гэж ойлгодог.

.

7. Туузан метрийн татуурганд байдаг нүх ямар учиртай вэ?

 Энэ нь метрийг хадаас эсвэл шрупэнд тээглүүлж, хэмжилт хийх үед буцаж хураагдахаас сэргийлдэг байна.

8.  Хөрөөний  шүдэн эрмэг

Хэмжиж байгаа газраа тэмдэглэх зүйлгүй гэж санаа зоволтгүй. Жижиг хөрөө шүд нь тэмдэглэгээ хийхэд яг сайхан тохирдог байна

9. Жижиг савны бариулд байдаг жижиг нүх

Мэдээж хамгийн ойлгомжтой зориулалт бол саваа өлгөх. Харин дараа нь хоол хийж байгаа хутгуураа тавих газар хэрэгтэй бол энэ нүхийг ашиглаарай.

10. Гоймон хутгадаг халбаганы голд байдаг нүх

 Энэ таны санаанд ч ороогүй байх. Ерөнхийдөө гоймонгийн халбаганы голд байдаг нүхийг гоймон шүүхэд ус нь урсах зориулалттай гэж боддог. Харин энэ нь нэг хүний порц гоймонг хэмжих зориулалттай.

11. Таны түлшний хэмжүүрийн хажууд байдаг сум ямар хэрэгтэй вэ?

 Та өмнө нь энийг хэзээ ч анзаарч байгаагүй.  Энэ сум нь таны түлшний банкны таг аль талдаа байгааг заадаг. Ялангуяа та түрээсийн машин барьж байгаа бол энэ маш хэрэгтэй тэмдэглэгээ юм.

12. Үсний даруулганы нэг тал нь яагаад долгиотсон байдаг вэ?

 Энэ бол маш амархан. Долгиотсон тал нь даруулганы доод буюу таны хуйхруу харж байх ёстой тал нь юм. Долгио нь үсийг илүү сайн барихад зориулагддаг.

13. Цоожны доод талд байдаг жижиг нүхийг анзаарч байв уу?

 Энэ нүх нь хэд хэдэн зориулалттай. Нэгдэх  зориулалт нь цоожийг гадаа хэрэглэж байгаа тохиолдолд цоожинд орсон борооны ус энэхүү нүхээр гадагшилсанаар дотроо ус дүүрч зэврэх эсвэл хөлдөхөөс хамгаалдаг. Мөн энэхүү нүхээр цоож гацах үед тосолгоо хийхэд ашигладаг.

14. ихэнх залгуурт байдаг энэхүү том хэсэг

 Эдгээр жижиг цилиндр хэлбэртэй товгор зүйл бол соронзон төмрийн исэл бөгөөд хөндлөнгийн цахилгаан соронзон өндөр давтамжийг сааруулах зорилготой юм. 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030