Өнөөдөр: 4 сарын 27.     07:08:20
  Улаанбаатар   -14ºC

ГАНЦ ШӨНИЙН ДОТОР 10 НАСААР ЗАЛУУЖИНА

Арьс үрчлээтэх нь нас нэмэгдэх тусам илэрдэг хэвийн зүйл юм. Дэлхий дээрх маш олон эмэгтэйчүүд үрчлээнээс сэргийлж түүнийг арилгах маш олон аргуудаас хэрэглэж, багагүй зардлыг ч гаргадаг.

Насжилтыг маш хурдан явуулж, үрчлээг нэмэгдүүлдэг хүчин зүйлс байдгийг ч мартаж болохгүй.

Үүнд эрүүл бус холлолт, хэт ягаан туяа, гармоны тэнцвэр алдагдах, тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг болон өөр олон шалтгаанууд байдаг.

Эдгээр нь арьсны уян хатан чанарыг алдагдуулдаг хамгийн гол шалтгаанууд юм. Тиймээс үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө үрэхээсээ өмнө гэрийн нөхцөлд хялбархан бэлтгэж болох маскийг туршаад 10 насаар залуу харагдаарай.

Гэрийн нөхцөлд бэлтгэх маск- ОРЦ

Шаардлагатай зүйлс:

1 аяга ус 250мл

1 х.х зөгийн бал

3 х.х будаа

1 х.х сүү

Бэлтгэх:

Эхлээд 3 халбага будаан дээрээ 1 аяга усаа хийж буцалгаад галаа унтрааж 3 минут орчим байлгана. Дараагаар нь гал дээрээс авч шилэн саванд хийгээд хутгаж хөргөөнө. Дараагаар нь будаагаа шүүж аваад зөгийн бал, бүлээн сүүгээ хийж сайтар хутгаж жигд зуурмаг болгоно

Хэрэглэх:

Нүүрээ сайтар цэвэрлэж, угаана. Дараагаар нь зуурмагаа нүүрэндээ түрхэж тойрог хэлбэрээр зөөлөн массажлаж өгнө. Нүүрэндээ 15 минут байлгаад бүлээн усаар угааж арилгана.

Илүү үр дүнд хүрэхийн тулд энэхүү маск.г 7 хоногт 1 удаа заавал хэрэглээрэй.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030