Өнөөдөр: 11 сарын 16.     10:27:40
  Улаанбаатар   -14ºC

Агаарын бохирдол дэлхийн нийт хүн амын 92%-д нөлөөлж байна

Дэлхийн 10 хүн тутмын ес нь  бохирдсон агаараар амьсгалж байдаг гэж ДЭМБ мэдээллээ. Хүн амын 92 хувь нь  агаарын бохирдлын түвшин нь ДЭМБ-с тогтоосон хэмжээнээс давсан улсуудад амьдардаг.  Энэ нь уушигний хавдар, зүрхний өвчлөл, цус харвалтад хүргэдэг байна.  

Зүүн өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсэд бараг 3 хүн тутмын 2 нь дээрх шалтгаанаар нас бардаг. Харин ядуу орнуудын хувьд бүр ч дордсоор байгаа хэмээн онцолжээ.  Түүнчлэн жилд  ойролцоогоор 3сая нас баралт гадаад агаарын бохирдлоос болдог байна.  Харин дотоод агаарын бохирдолоос (мод түлсэнээс гарах утаа, хоолны уур) болсон нас баралт дэлхий даяар 9 нас баралт тутмын 1-ийх нь шалтгаан болдог гэж ДЭМБ мэдэгдлээ.  

Улсуудыг харьцуулан харуулсан байдлаар Туркменистан гадаад агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоогоор хамгийн өндөр түвшинтэй байна. Тажикистан, Узбекистан, Афганистан мөн Египт нь эхний 5д орж байгаа юм. “Баян улсууд агаарыхаа чанарыг сайжруулах тал дээр маш ахицтай байгаа, харин ядуу орнуудын хувьд улам бүр дордсоор байна. Энэ бол ерөнхий хандлага” гэж ДЭМБ-с доктор Карлос Дора, Ассошиэйтэд пресс-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

ДЭМБ-аас, тогтвортой тээвэр, хогны менежмент болон дахин сэргээгдэх эрчим хүч нь агаарын бохирдлыг бууруулах боломжит аргууд хэмээн нэрлэсэн.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2019 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 99651758