Өнөөдөр: 4 сарын 20.     00:05:56
  Улаанбаатар   -14ºC

Дэлхийн хамгийн хүнд байцааны рекордыг эвдлээ

Корнвеллийн тариачин эр 90 жилийн турш хэн ч эвдэж чадаагүй, хамгийн хүнд байцааны рекордыг эвдсэн байна.  Дэвид Томас, Лийдставны оршин суугч, үндэсний хамгийн том хүнсний ногоо шалгаруулах тэмцээн дээр 23.2кг байцааг танилцуулжээ.Тэрээр энэхүү байцааг тарьж ургуулсандаа маш их бахархаж байгаагаа дурдсан байна. Өмнөх рекордыг 1925 онд Р.Страв хэмээх хүн тогтоож байжээ. Тэрхүү байцаа нь 19.05 кг жинтэй байсан байна.

Ноён Томас 15 жилийн турш ногоо тарьж байгаа бөгөөд хамгийн том байцааг ургуулахад маш их хөдөлмөр бас цаг зарцуулсан гэнэ.

Тэрээр “хамгийн том ногоог тарьж ургуулахад нууц гэх юм байхгүй. Харин тарих үрээ маш зөв сонгож, ахиухан талбай дээр сайн хөрсөнд суулгах, тэгээд бага зэргийн аз байхад л хангалттай” гэжээ. Ноён Томас хамгийн том цагаан лууван болон хамгийн том өргөст хэмхийн рекордын эзэн юм.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030