Өнөөдөр: 4 сарын 19.     11:05:37
  Улаанбаатар   -14ºC

Бүх зүйлд сайханаар хандах хэрэггүй

Өнөөдөр баасан гараг . Та энэ долоо хоногийн ажлын өдрийг дуусаад гарах гэж байтал танд нэг И-Меил ирлээ.  Гэтэл таны харилцагч 27 хуудас бичиг баримтыг боловсруулахыг хүссэн байв.  Энэ үед  ямар алхам хийх вэ? Уртаар санаа алдаад цүнхээ бухимдуухан шидэж эргээд  ширээндээ суух уу?  Яагаад?

Заавал үүнийг өнөөдөр хийх ёстой юу, эсвэл ирэх даваа гараг хүртэл хүлээж болохгүй яаралтай учраас уу?  Бүр эелдэг, тусч хүн учраас уу?

Эелдэг байх нь тийм ч буруу зүйл биш . Эелдэг байх гэдэг бол бусдыг анхаардаг, гэр бүлийнхээ өвдсөн хэн нэгнийг асрах, найз нөхдөд тань хүнд хэцүү үед хажууд нь байж дэмжихийг хэлдэг. Харин бизнест эелдэг байна гэдэг бол өөрийгөө гаргуунд гаргахтай адил.

Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхээ болих үед илүү сайхан зүйлс танд тохиолдоно. Яагаад гэж үү?

  1. Хүмүүс таны цагийг хүндэлж эхэлнэ

Та хэзээд хэний ч хэлсэнийг хийхэд бэлэн байдгаа болих үед таныг тэдэнд зориулж цаг гаргахад үнэн утгаараа хүндэлж эхэлнэ. Харилцагчидтайгаа уулзах цаг, уулзахгүй цагаа маш сайн зааглаж түүнийгээ баримтлах хэрэгтэй.

2.      Та илүү их мөнгө олох болно

Та өөрийхөө үнэ цэнийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр та бусдад үнэлэмжээ алдахгүй байх юм. Бусдаас өөрийн үнэлэмжинд таарах ажлын хөлсийг нэхэн нь огтхон ч бүдүүлэг зүйл биш. Өөрийнхөө юу чаддагийг маш сайн мэддэг, өөрийн чадварт тохирохуйц, цалингийн нэмэгдэлийг шаарддаг байх хэрэгтэй.

3.      Та илүү сонирхолтой төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах болно

Та эелдэг байх гэж хичээдэг бол юу ч байсан “за” гэж хэлэх болно. Өөрийн сонирхолыг татаагүй зүйлсэд “үгүй” гэж хэлж сурсанаар, хийж байгаа зүйлээ илүү сайн хийх цаг хугацааг үүсгэж байгаа юм. 

4.      Илүү чухал зүйлд зарцуулах цагтай болно

Өөрт үнэхээр чухал мөчүүддээ л илүү цагийг зарцуул.

5.      Зөв харилцагчдыг татах болно.

Бизнес эрхлэгч хүн бүр л бусдын ажлыг хүндэлдэг, үнэлж чаддаг, харилцан ойлголцоход амар тийм л харилцагчтай байхыг хүсдэг.  Ажлын цаг, холбоо барих боломжгүй үе, өөрчлөлтөд хандах хандлага зэргээ анхнаасаа хэлэлцэн тохирсноор харилцагчтайгаа эрүүл ажлын орчинг бүрдүүлж чадах юм. Гэрээг хэрэгжиж эхлэхээс өмнө эдгээр зүйлсийг маш сайн зааглан тогтоосноор, харилцагч тань хүндэтгэлтэй байх болно.

6.      Та өөрийн амьдралаа илүү сайн удирдана.

Өөрөө  өөрийгөө хайхрахгүй бол хэн ч үүнийг чиний өмнөөс хийхгүй.  Өөртөө цаг гаргаж эхлэх үеэс  их эрч хүчийг мэдэрч, өөрийн зорилгын зүг тодорхой чигийг харах болно

7.      Зорилгодоо илүү хурдан хүрнэ.

Оройн 5 цагаас хойш хаягаа шалгахгүй. Хүүхдүүдээ дагуулан амралтанд явж, өөрийн хүссэн бизнесийг эрхэлнэ.  Сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхээ болисноор ямар олон зүйлс өөрчлөгддөг байна. Тиймээс бүх зүйлд  сайхнаар хандах гэсний хэрэгггүй.

 

Б.Дэнсмаа


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030