Өнөөдөр: 4 сарын 19.     18:32:31
  Улаанбаатар   -14ºC

“Харвони” эмийн үнэ хямдарлаа

 

Элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй Харвони эмийг манай  улс хөнгөлөлтэй үнээр боломжтой болжээ. АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор ХАРВОНИ эмийн үнийг бууруулах талаар харилцан ярилцсан байна.

Тус ярилцлагын хүрээнд 400 ам.доллар байсан ХАРВОНИ эмийг 300 ам.доллар байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл 3 сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. ХАРВОНИ эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ буурах боломжтой юм. 


ХАРВОНИ эм манай улсад өнгөрсөн  оны 12 сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагджээ. Эмч нарын хяналт судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99% байгаа юм. Түүнчлэн нийт эмчилгээнд хамрагдсан өвчтнүүдийн 10 хувьд толгой өвдөх, ядрах шинж илэрсэн нь уг эмийн олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна

Эх сурвалж: Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030